2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Г.ДАМДИННЯМ: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг (2026.06.17)танилцууллаа. Хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Гангийн цогцолбор барих төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт дууссантай холбоотой танилцуулга хийсэн болохыг салбарын сайд Г.Дамдинням мэдээллээ. Түүний хэлснээр Гангийн цогцолбор барих төсөлд олон улсын нээлттэй тендер зарлаж бүх дипломат төлөөлөгчийн газар болон дэлхийн сонгон шалгаруулалт зарладаг олон улсын сайтуудад мэдээллийг түгээжээ. Нэг сар гаруйн хугацаанд нийт 5 аж ахуйн нэгж төслийг сонирхсон бөгөөд хоёр аж ахуйн нэгж шалгарч үлдсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжийг хураангуй жагсаалтад орсныг баталгаажуулж урилга хүргүүлэх шийдвэр гарсан байна. Аж ахуйн нэгжүүдэд нэг сарын хугацаанд төслийн дэлгэрэнгүй мэдээллээ өгөх саналыг явуулж, эцсийн байдлаар үнэлсний дараа шалгарсан нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийх төслийн асуудлыг ярилцаж эцэслээд Засгийн газраар оруулсны дараа УИХ-аар танилцуулах чиглэл авсан болохыг сайд Г.Дамдинням яриандаа дурдсан юм.

Тэрбээр "Гангийн төсөл бол Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах, бид байгалийн баялгаа түүхийгээр нь олборлоод шууд экспортлохгүйгээр өөрсдөө дотооддоо боловсруулдаг болох манай Засгийн газрын нэг том төсөл болно. Мөн зэсийн үйлдвэрийн сонгон шалгаруулалтын төсөл явж байгааг та бүхэн мэднэ. Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын ялагч тодорсон. Засгийн газар үргэлжлүүлэн хэлэлцээр хийж байна. Мөн хөнгөн цагааны аж үйлдвэрийн төсөлд шаардлагатай газрыг тусгай хэрэгцээнд авах болон чөлөө, зөвшөөрлийг олгох бусад асуудлуудыг шийдэж байгаа. Мөн алт боловсруулах үйлдвэрийн асуудал яригдана. Алт боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын хэлэлцээр сонирхогч этгээдүүдтэй үргэлжилж байна. Тун удахгүй олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтын ажлыг танилцуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа юм. Манай Засгийн газар дуусдаггүй олон жил үргэлжилсэн том төслүүд, тэр дундаа боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хөдөлгөөд явж буй талаарх мэдээллийг та бүхэндээ дуулгая" гэлээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1