2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төсөл нь Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд гэр хорооллын бүсэд ногоон орон сууц бүхий эко хороолол байгуулах зорилготой юм.

Төслийн хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд нийт 5,000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.

Одоогийн байдлаар Баянхошуу, Шархад дэд төвийн эхний ээлжийн нийт 220 айлын орон сууцны ажил бүрэн дуусаж, дараагийн ээлжийн 454 айлын орон сууцны барилга угсралт, гадна тохижилтын ажил үргэлжилж байна.

DJI_20260911153920_0668_D.jpg

Баянхошуу дэд төвийн эхний ээлжийн 4 блок, 110 айлын орон сууцны барилга угсралт, гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, 2025 оны есдүгээр сарын 24-нд Улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд оршин суугчид орон сууцандаа нүүж орж эхэлсэн. Дараагийн ээлжийн 6 блок, 226 айлын орон сууцны барилга угсралт, гадна тохижилтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

DJI_20260911165858_0771_D.jpg

Шархад дэд төвийн эхний ээлжийн 4 блок, 110 айлын орон сууцны барилга угсралт, гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, 2026 оны долоодугаар сарын 3-нд Улсын комиссын хурлаар байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гарсан. Орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК)-д хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Харин хоёрдугаар ээлжийн 6 блок, 228 айлын орон сууцны барилга угсралт, гадна тохижилтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

dji_fly_20261013_110704_0191_1791871132598_photo.jpg

Ногоон орон сууц төслийн гол онцлог нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүч, ус болон бусад нөөцийн хэрэглээг бууруулах, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг барилгын зураг төсөл, инженерийн дэд бүтцэд тусгасанд юм. Тухайлбал, орон сууцанд саарал ус дахин ашиглах систем нэвтрүүлж, ахуйн хэрэглээнээс гарсан усыг боловсруулан ариун цэврийн байгууламжид дахин ашиглах боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд барилгын дулаан тусгаарлалтыг сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж ашиглах, усны хэрэглээг бууруулах шийдлүүдийг тусгасан нь ашиглалтын үеийн нөөцийн хэрэглээг багасгах ач холбогдолтой.

Тус төсөл нь гэр хорооллын иргэдийг ногоон, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцаар хангахын зэрэгцээ хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 75
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 52
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 21
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 18
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 53
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 57
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 24
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 21
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 54
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1