2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ

Өвөлжилтийн бэлтгэл хангах ЭХЯ-ны ажлын хэсэг Ховд аймгийн Мянгад сумын нутагт баригдаж буй 4МВт/8МВт.ц хуримтлуурын байгууламж бүхий 19.8 МВт-ын чадалтай "Мянгад" нарны цахилгаан станцын (НЦС) барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Салбарын яамнаас хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдаж буй тус станц нь жилд 39.3 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх бөгөөд  эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөж байгаа энэ үед баруун бүсийн эрчим хүчний системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах өндөр ач холбогдолтой юм.

Төслийн барилга угсралтын ажил энэ оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор "Мянгад" НЦС-ын удирдлагын байрны барилгын ажил дуусаж, гадна тохижилт болон дотор заслууд үргэлжилж байна.

Түүнчлэн  тус станцыг нэгдсэн сүлжээнд холбох холболтын цэг болох 110/35/6кВ-ын “Мянгад” дэд станцын 110кВ-ын гаргалгааг өргөтгөх ажлын хувьд газардуулга болон тоноглолын сууриудын ажил дууссан бөгөөд 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер тулгууруудыг мөн суурилуулж дуусчээ. Батарей контейнер, эрчим хүчний хувиргуурын төхөөрөмж зэрэг үндсэн тоноглолуудыг суурин дээр нь байрлуулжээ.  

Харин 110/10кВ-ын хүчдэлийн түшинтэй 31.5 МВА чадалтай үндсэн трансформатор, таван инвертер, 110кВ анхдагч хэлхээний тоноглолууд, хүчний кабелиуд болон  тоноглолуудыг шууд суурин дээр нь байрлуулах бөгөөд кабель холболтын ажлууд үргэлжлэн хийгдэж байна. 

 "Мянгад" НЦС төслийн нийт гүйцэтгэл одоогоор 70 хувьтай  үргэлжилж буй бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард техникийн комисс ажиллуулан хүчдэлд залган, баруун бүсийн нэгдсэн сүлжээнд холбох зорилт тавин ажиллаж байна.


Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 71
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 50
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 54
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 20
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 18
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 18
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 17
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 58
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 17
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 19
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 52
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 18
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 50
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 56
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 23
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 20
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 53
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 21
1 / 1