2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 291 ТУЛГУУРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА

2026-08-28 98

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар (2026.08.27) Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад албан томилолттой ажиллаж байна. Сайд нар энэ үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.

Энэ үеэр төслийн гүүрэн байгууламжийн хүрээнд баригдах нийт 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, гүйцэтгэл 100 хувьд хүрсэнтэй холбогдуулан холбогдох албаныхан мэдээлэл өглөө.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур, “Тавантолгой төмөр зам“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон төслийн хэрэгжилтэд оролцож буй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 49.27 ХУВЬД ХҮРЛЭЭ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 49.27 хувьтай үргэлжилж байна.

Төслийн хүрээнд 2,382 шон суурь үйлдвэрлэж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн 291 доод хөндлөн нурууг үйлдвэрлэн бэлэн болгосон байна. Нийт 594 дам нуруу үйлдвэрлэж бэлэн болгосны 296 дам нурууг угсраад байна.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулан туршилтын тээврийг эхлүүлэхээр төлөвлөж буйг албаныхан энэ үеэр танилцууллаа. Одоогоор тулгамдсан асуудал байхгүй, төлөвлөгөөт ажил хоёр улсын талаас графикийн дагуу явж байгааг онцоллоо.

ЭКСПОРТЫН ТЭЭВРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Энэхүү Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, тээврийн харилцаанд чухал ач холбогдолтой шинэ төмөр замын коридор бий болж, экспортын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Тус төмөр замаар жилд 30 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх боломж бүрдэж, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг 1.5 тэрбум ам.доллараар өсгөх эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн эдийн засгийн тооцоолол бий.

Мөн төслийн хүрээнд 200 байнгын болон 800 түр ажлын байр шинээр бий болох бөгөөд Монгол Улсын экспортын гол гарцын нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардал, хугацааг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Өнөөдөр ийнхүү хил дамнасан төмөр замын төслийн гүүрэн байгууламжийн гол бүтээцийн нэг болох 291 тулгуурын ажлыг бүрэн дуусгаснаар гүйцэтгэгч байгууллагууд, төслийн ажлыг гардан гүйцэтгэж буй инженер технийкийн ажилтнуудын хувьд дараагийн шатны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх суурь бүрдэж байна

Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
2 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
10 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
15 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
18 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
22 мин өмнө 4
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
40 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1