Home Zug flashСОР-17 болох ногоон бүс болон тогтсон нэвтрэх хэсгээр иргэд И-Монголиа бүртгэлээ шалгуулан нэвтэрнэ

СОР-17 болох ногоон бүс болон тогтсон нэвтрэх хэсгээр иргэд И-Монголиа бүртгэлээ шалгуулан нэвтэрнэ

by Naraa Nar

Өнөөдрийн /2026.07.27/ хуралдаанд зохин байгуулах хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна БОУАӨ-ийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон газар, хэлтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Тус хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулахад 20 хоног үлдээд байна. Одоогоор бүтээн байгуулалтын талбайн барилгын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай байна. Цаашид дотоод зохион байгуулалтын ажлыг нарийн төлөвлөх ёстой.

Хурлын мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх, хөтөлбөр, хуваарийг тодорхой болгох. Иргэдийг Ногоон бүс дэх хурлын талбайд нээлттэй нэвтрүүлэх, мэдээ мэдээлэл авах боломжийг түргэн шуурхай зохин байгуулах ёстойг Ц.Сандаг-Очир сайд онцлов.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа. Иргэд Ногоон бүс болон тогтсон нэвтрэх хэсгээр И-Монголиа бүртгэлээ шалгуулан нэвтрэх боломжийг бүрдүүлж байна.

Хөдөлгөөний ачааллыг тооцоолон зорчих чиглэл, тээврийн хэрэгслийн зогсоол, дотоод үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид болох үйл ажиллагааны нарийвчилсан хөтөлбөр зэргийг нягтлан боловсруулах үүрэг, чиглэл өглөө.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00