79

Триатлон-2026 Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн 8 дугаар сарын 01-02-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Аварга тосон нууранд зохион байгуулагдана.
Чиглэл: Улаанбаатар-Дэлгэрхаан, Аварга нуур, 265 км
Зүүн зүг: Хэнтий чиглэлийн авто зам-аар гарч Төв аймгийн Эрдэнэ сум, Багануур дүүргийг өнгөрч зорчино. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвөөс урагш салж Дэлгэрхаан (Аварга тосон) чиглэлийн замаар 40 км явж очно.

Триатлон гэдэг нь гурван төрлийн спортыг дараалан гүйцэтгэдэг тэсвэр хатуужлын тэмцээн юм:
- Усанд сэлэлт
- Дугуй унах
- Гүйлт
Тамирчин эдгээрийг завсарлахгүйгээр, зөвхөн хэрэгслээ солих богино шилжилтийн хугацаатайгаар дараалан хийдэг. Ялагчийг нийт хугацаагаар нь тодруулдаг байна.
