Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2021 оны А/71 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “’Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах’” журмын 3.3.1-д “Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын өртөөг аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу “Монголын төмөр зам“ ТӨХК-ийн “Борхошуу” өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлав.
Борхошуу өртөө (Бор хошуу зөрлөг) нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр байрладаг. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт, Зүүнбаян өртөө талаас 143.1 км зайд оршдог байна.
