Home Zug flashМонгол улсад албан ёсоор “Хууль зүйн Пробоно төв” нээгдлээ

Монгол улсад албан ёсоор “Хууль зүйн Пробоно төв” нээгдлээ

by Naraa Nar

Монголын хуульчдын холбооны дэргэд өнөөдөр /2026.07.31/ хууль зүйн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй өгөх “ХУУЛЬ ЗҮЙН ПРОБОНО ТӨВ” албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд тус төвийг нээхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буй БНСУ-ын тэргүүлэх хуулийн фирм JIPYONG болон DLJ фирмийн төлөөлөл, Монголын Хуульчдын холбооны тэргүүн М.Мөнхбат, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан ,Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Чимэг, шүүх, өмгөөллийн байгууллагуудын төлөөлөл болон холбооны гишүүд оролцлоо.

Хууль зүйн Пробоно төв нь дараах үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм. Үүнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй, онцгойлон оюун, сэтгэцийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад чиглэсэн эрхзүйн орчныг боловсронгуй болгоход төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах,
  • Нийгмийн хамгаалал, хангамжийн үйлчилгээг үзүүлэхэд ялгаатай байдал үүсгэж буй эрхзүйн орчныг өөрчлөх, эрхзүйн актын уялдааг хангахад стратегийн түвшинд ажиллах,
  • Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн чиглэлээр ажиллана.

Мөн хуульч, өмгөөлөгч нарын хийдэг пробоно үйлчилгээ, үйл ажиллагааг дэмжих, бодлогын түвшинд илүү сайжруулах, Монгол Улсын нутаг дэвсгэрт батлагдан гарсан бүхий л эрх зүйн эх сурвалжинд дүн шинжилгээ хийж сайжруулах талаар бодлогын түвшинд ажиллах юм.

Дашрамд дурдахад, манай улсад жил бүрийн 05 дугаар сарын 01-ий өдрийг Хуульчийн Пробоно өдөр болгон зохион байгуулдаг байна. Монгол Улсад 2025 оны 10 дугаар сарын 1-7ны өдрүүдэд 30 улсын 310 орчим хуульчид цуглан “Хувьчилсан, төрөлжсөн, байгууллагын тогтсон бүтэц бүхий пробоно” сэдвийн дор чуулж байжээ.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00