Home Zug flashАж үйлдвэр, эрдэс баялгийн яамны шуурхай хурал боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны шуурхай хурал боллоо

by Naraa Nar

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ 2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААНАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, САЛБАРЫН АЖЛУУДЫН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдсан асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:

  • Уулын ажлын тайлан, төлөвлөгөөг 21 маягтын дагуу хүлээж авдаг байсныг багасгаж 5 болгож аж ахуй нэгжүүдэд хялбар болгосон, зарим мэдээллийг компанийн мэдээллээр хүлээж авч боловсруулалт хийдэг болсон, одоо албан хаагчдыг шуурхай ажиллахыг даалгах;
  • Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль боловсруулах ажлуудыг эрчимжүүлэх;
  • Уул уурхайн осол, эрсдэлээс хамгаалах зааварчилгааны бичлэгүүдийг түгээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
  • Дундговь аймагт хууль бусаар олборлолт явуулсан асуудлыг таслан зогсоож хуулийн этгээд ажил гүйцэтгэх нөхцөлийг бий болгох;
  • Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор, Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах төсөл зэрэг стратегийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлын сонгон шалгаруулалтыг түргэн шуурхай зохион байгуулах;
  • “Алт-3” аяны хүрээнд боловсруулж буй Засгийн газрын тогтоолын төслийн ажлын хэсгийн хурлыг шуурхай зохион байгуулж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх;
  • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн салбар хурлуудыг зохион байгуулах;
  • Уул уурхайн 7 хоног арга хэмжээний бэлтгэлийг хангах;
  • Газар, хэлтсүүд Сайдаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангаж, тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлэх;

Мөн байгууллагын бусад дотоод үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ хүрээнд өгөгдсөн чиглэл, үүргийн хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00