2026.10.26 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд Японы “TV Asahi” компанийн анимейшн хөгжүүлэлтийн продюсер Казүки Эндо, бизнес хөгжүүлэлтийн төлөөлөгч Тацүши Ямада, “Nippon Designers School”-ийн удирдлага, мэргэжилтнүүд болон Монголын Анимейшний холбооны төлөөллийг хүлээн авч уулзсан байна.


Уулзалтаар Монгол, Японы анимейшний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын түүх, домог, утга зохиол, нүүдлийн соёлд суурилсан бүтээл хамтран хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Мөн Монголын уран бүтээлч, студиудыг Японы анимейшний үйлдвэрлэлийн мэргэжлийн сүлжээ, олон улсын түгээлтийн сувагтай холбох, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. 


Түүнчлэн Монголын багш, оюутан, уран бүтээлчдэд зориулсан сургалт, мастер класс, менторшип болон дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашид Монголын түүх, соёлд суурилсан хамтарсан бүтээлийн төсөл хөгжүүлэх боломжийг судлахаар болов.


Уулзалтын үеэр XIII зууны Монголын эзэнт гүрний түүхийг Перс охин Ситарагийн хувь заяагаар дамжуулан өгүүлсэн “Jaadugar: A Witch in Mongolia” телевизийн анимейшнийг онцлон ярилцжээ. Тус бүтээлийн уран бүтээлчид Монгол Улсад судалгааны аялал хийж, музейн сан хөмрөг, нүүдлийн ахуй, соёлын орчинтой танилцан, судалгааны үр дүнгээ бүтээлдээ тусгасан байна.


“Jaadugar: A Witch in Mongolia” нь 2026 оны Annecy олон улсын анимейшний фестивалийн Television Films ангиллын албан ёсны сонгон шалгаруулалтад багтжээ.


Монгол Улсад анимейшн нь төрөөс дэмжих соёлын бүтээлч үйлдвэрлэлийн “Кино, дуу дүрсний урлаг”, “Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт” тэргүүлэх чиглэлд багтдаг. Энэ хүрээнд хамтарсан бүтээл хөгжүүлэхэд шаардлагатай оюуны өмч, санхүүжилт, үйлдвэрлэлийн технологи, олон улсын түгээлт болон хүний нөөцийн асуудлыг бодлого, эрх зүйн хүрээнд дэмжих боломжийг судлах шаардлагатайг уулзалтын үеэр онцоллоо.


Цаашид Монголын анимейшн студи, уран бүтээлчдийн бүтээл, портфолиог Японы талд танилцуулах, сургалт, менторшип, багш, оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх болон Монгол агуулгатай хамтарсан бүтээл хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болов.


Японы төлөөлөгчид энэ сарын 12, 13-нд “Стэппэ Арена”-д болох гурав дахь удаагийн “Анимо” олон улсын анимейшний фестивальд оролцоно. Фестивалийн үеэр “Jaadugar: A Witch in Mongolia” бүтээлийн эхний гурван ангийг үзүүлэх бөгөөд продюсер Казүки Эндо бүтээлийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар панел хэлэлцүүлэгт оролцох юм.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 


Сэтгэгдэл 0
0/1000
АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
5 цагийн өмнө 74
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
6 цагийн өмнө 56
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
7 цагийн өмнө 56
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
7 цагийн өмнө 21
Түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ
7 цагийн өмнө 21
Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлэг болон хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулжээ
8 цагийн өмнө 20
Агаарын хөлгийн түлшний стандартыг батлуулахыг даалгалаа
9 цагийн өмнө 51
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
9 цагийн өмнө 56
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
9 цагийн өмнө 59
Онгоцны түлшний стандартыг батлуулах ажлыг шуурхайлна
9 цагийн өмнө 59
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
9 цагийн өмнө 59
“Цайны цаг” хэмээн олноороо зогсож, иргэдэд хүндрэл учруулсан жолооч нарыг торгожээ
10 цагийн өмнө 56
АТГ: Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
11 цагийн өмнө 23
“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
11 цагийн өмнө 20
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
11 цагийн өмнө 17
Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
11 цагийн өмнө 60
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
2026-10-26 56
Монголын шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө
2026-10-26 22
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
2026-10-26 21
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
2026-10-26 59
1 / 1