2026.10.27 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

ИЗРАИЛИЙН СОНГУУЛЬ: НЕТАНЬЯХУ ЗАСГИЙН ЭРХЭЭ ХАДГАЛЖ ЧАДАХ УУ?

1 цагийн өмнө 41

Ойрх Дорнод тэр дундаа Израилийн ирээдүйн дөрвөн жилийг шийдвэрлэх сонгууль өнөөдөр /2026.10.27/ болж байна.

Энэ удаагийн сонгуулийг 2023 оны аравдугаар сарын 7-ны ХАМАС-ын халдлага болон үүний дараа өрнөсөн дайнуудын талаарх эрх баригчдын бодлогод сонгогчид дүн тавих үйл явдал гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм.

Сонгуульд Израилийн одоогийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тэргүүлдэг Ликуд нам болон Израилийн Батлан хамгаалах хүчний жанжин штабын даргаар ажиллаж байсан Гади Айзенкот Яшар нам, 2022 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан Нафтали Беннетт, Яир Лапид зэрэг улс төрчид өрсөлдөж байна. Тэр дундаа Гади Айзенкот хүчтэй сөрөг хүчин болж буй нь урьдчилсан санал асуулгаар гарчээ.

Мөн урьдчилсан санал асуулгаас харахад сонгогчдын шийдвэрт улс орны аюулгүй байдал, Газын зурвасын дайн, Ирантай харилцах бодлого, цэргийн албаны асуудал болон Нетаньяхугийн удирдлагад тавих улс төрийн хариуцлага зэрэг сэдэв нөлөөлсөн байна.

Израилийн парламент буюу Кнессет нийт 120 суудалтай. Засгийн газар байгуулахын тулд парламентын 61-ээс доошгүй гишүүний дэмжлэг авах шаардлагатай. Тиймээс хамгийн олон санал авсан нам дангаараа Засгийн газар байгуулах боломж бүрдэхгүй тохиолдолд намууд эвсэн засгийн газраа байгуулдаг аж.

Сонгуулийн өмнөх санал асуулгууд Нетаньяхугийн эвсэл олонхын суудлаа хадгалахад хүндрэлтэй байж болзошгүйг харуулсан ч сөрөг хүчнийхэн Засгийн газар байгуулах олонхыг бүрдүүлж чадах эсэх нь ч мөн тодорхойгүй хэвээр байна. Товчхондоо энэ удаагийн сонгуульд нэг нам дангаар засаг байгуулах хэмжээнд суудал авах боломжгүй гэнэ.

Санал хураалт дууссаны дараа телевизүүд урьдчилсан санал асуулгад тулгуурласан таамаг дүн танилцуулах бөгөөд албан ёсны үр дүнг арваннэгдүгээр сарын 4-нд гарах юм.

Энэ сонгуулийн үр дүн Израилийн дотоод улс төрөөс гадна Газын зурвас дахь мөргөлдөөн, Палестины асуудал, Ирантай харилцах харилцаа болон АНУ-тай хэрэгжүүлэх бодлогод нөлөөлж болзошгүй. Хэрэв Нетаньяху ялбал Израиль Трамптай хамтран, Ирантай хийх дайны хүрээгээ улам тэлнэ гэх таамгийг олон улсын ажиглагчид бичиж байгаа юм.

Эргэн сануулахад, 2023 онд Палестины Хамас бүлэглэл Газын зурвасаас Израиль руу гэнэтийн, өргөн хүрээтэй халдлага үйлдэж 1200 гаруй хүн амиа алдаж, 15 мянга орчим хүн шархдаж байсан юм.  Улмаар Газын зурваст Израилийн цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа эхлэхэд хүргэсэн.

Эх сурвалж: reuters.com, abcnews

Сэтгэгдэл 0
0/1000
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана
55 мин өмнө 10
Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
56 мин өмнө 6
Ихэнх нутгаар хүйтэрнэ
1 цагийн өмнө 45
ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
1 цагийн өмнө 9
Арваннэгдүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ
1 цагийн өмнө 43
"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана
1 цагийн өмнө 8
Цагдаагийн алба хаагчид гүүрнээс үсрэхийг завдсан жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ
1 цагийн өмнө 46
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
1 цагийн өмнө 14
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 1.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна
1 цагийн өмнө 11
ИЗРАИЛИЙН СОНГУУЛЬ: НЕТАНЬЯХУ ЗАСГИЙН ЭРХЭЭ ХАДГАЛЖ ЧАДАХ УУ?
1 цагийн өмнө 42
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
2 цагийн өмнө 45
CITIES BATTLE – 2026 халз барилдаан болж байна
2 цагийн өмнө 53
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2 цагийн өмнө 11
Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
2 цагийн өмнө 11
Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
2 цагийн өмнө 47
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
3 цагийн өмнө 46
АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
2026-10-26 101
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
2026-10-26 66
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
2026-10-26 62
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
2026-10-26 26
1 / 1