2026.10.27 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа

БНХАУ-ын Шэньси мужийн Янлин хотноо энэ сарын 25-ны өдөр 33 дахь удаагийн Хятадын Янлин хотын Хөдөө аж ахуйн өндөр технологийн үзэсгэлэнгийн хүрээнд “Хөдөө аж ахуйн орчин үеийн хөгжлийн асуудлаарх ШХАБ-ын дугуй ширээний бага хурал” амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн дугуй ширээний бага хурал нь “ШХАБ-ын хөдөө аж ахуйн баазын платформыг ашиглан ШХАБ-ын гишүүн орнуудын хуурай бүс нутагт ус хэмнэх хөдөө аж ахуйн чиглэлээр практик хамтын ажиллагааг дэмжих нь” сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Тус хуралд ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, гишүүн орнуудын хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Хятад–Төв Азийн механизмын Нарийн бичгийн дарга нарын газар болон БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Хөдөө аж ахуй, хөдөөгийн асуудал эрхэлсэн яамны өндөр түвшний албан тушаалтнууд оролцож, хуурай бүс нутгийн хөдөө аж ахуйн тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

Гүний худаг өрөмдөх нь урт хугацааны шийдэл биш

Тус хуралд Монгол Улсыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, бүс нутгийн хэмжээнд усыг бага зарцуулж, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын баримталж буй бодлого, сорилт, цаашдын шийдлүүдийг танилцуулсан байна. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76 орчим хувь нь хуурай болон хагас хуурай бүсэд хамаардаг бөгөөд 112 сая га бэлчээрийн газрын ердөө 45–50 хувь нь усан хангамжтай байгааг онцоллоо. Усны хүрэлцээтэй газарт мал сүрэг олноор төвлөрснөөс үүдэн бэлчээрийн даац хэтэрч, газрын доройтол хурдасдаг бөгөөд энэхүү урт хугацааны хүндрэлийг зөвхөн гүний худаг нэмж өрөмдөх замаар шийдвэрлэх боломжгүйг тэмдэглэсэн юм. Газрын доорх усны нөөц хязгаарлагдмал төдийгүй худаг байгуулах, түүний эрчим хүч, засвар үйлчилгээг хариуцах нь эдийн засгийн өндөр зардалтай тул ус хайхаас усаа хэмнэх бодлогод шилжих шаардлагатайг тэрбээр уриаллаа.

Таван жилийн хугацаатай Үндэсний санаачилга хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

Монгол Улс ус хуримтлуулах технологи ашиглан бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг боловсруулж байна. Үүний тулд жижиг усан сан, цөөрөм байгуулах, булаг шандыг хамгаалах, алслагдсан бэлчээрийг нар, салхины эрчим хүчээр ажилладаг усан хангамжийн системээр хангах зэрэг байгальд ээлтэй шийдлүүдийг өргөн хүрээнд нэвтрүүлэхрээр зорьж байгаа юм. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улс ус хуримтлуулах технологиор дамжуулан бэлчээрийн усан хангамжийг сайжруулах 5 жилийн хугацаатай Үндэсний санаачилгыг боловсруулж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд газарзүйн мэдээллийн систем буюу (GIS) ашиглан улсын хэмжээнд 500-аас доошгүй боломжит байршлыг тогтоож, говь, хээр, ойт хээр, уулархаг бүсүүдэд 20–30 туршилтын байгууламж барихаар төлөвлөжээ. Эдгээр туршилтын төслүүд нь аль технологи нь хамгийн үр дүнтэй ажиллах, зардал болон малчдад өгөх үр өгөөж нь ямар байхыг практик дээр тодорхойлох бөгөөд инженер, техникийн мэргэжилтнүүд, малчдын ур чадварыг бэхжүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дэмжихэд чиглэх юм.

ШХАБ-ын гишүүн орнуудад хамтран ажиллах дөрвөн санал дэвшүүлэв

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ШХАБ-ын гишүүн орнуудад хандан хамтын ажиллагааны дөрвөн бодит чиглэлийг санал болгов. Үүнд, хуурай бүс нутагт үр дүнгээ өгсөн ус хэмнэх технологийг харилцан хуваалцах, Монгол Улсын газар нутаг дээр хамтарсан туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх, инженер техникийн ажилчид болон малчдад зориулсан сургалт, мэргэжилтэн солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулж хүний нөөцийг хөгжүүлэх, улмаар амжилттай болсон туршилтын төслүүдийг төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор бодит хөрөнгө оруулалтын шатанд шилжүүлэн өргөжүүлэх саналууд багтлаа. Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд хуурай болон усны хомсдолтой бүс нутагтай орнуудын хувьд ус бол хязгааргүй нөөц биш тул хэмнэсэн дусал бүр хүнсний үйлдвэрлэл, бэлчээр хамгаалал, хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглээд, ШХАБ-ын түншүүдтэй хамтран усны сорилтыг инновац, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн боломж болгон хувиргахад Монгол Улс бэлэн байгааг илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана
37 мин өмнө 7
Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
38 мин өмнө 6
Ихэнх нутгаар хүйтэрнэ
48 мин өмнө 44
ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
49 мин өмнө 9
Арваннэгдүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ
54 мин өмнө 43
"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана
1 цагийн өмнө 8
Цагдаагийн алба хаагчид гүүрнээс үсрэхийг завдсан жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ
1 цагийн өмнө 46
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
1 цагийн өмнө 12
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 1.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна
1 цагийн өмнө 10
ИЗРАИЛИЙН СОНГУУЛЬ: НЕТАНЬЯХУ ЗАСГИЙН ЭРХЭЭ ХАДГАЛЖ ЧАДАХ УУ?
1 цагийн өмнө 41
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
2 цагийн өмнө 45
CITIES BATTLE – 2026 халз барилдаан болж байна
2 цагийн өмнө 53
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2 цагийн өмнө 11
Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
2 цагийн өмнө 11
Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
2 цагийн өмнө 47
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2 цагийн өмнө 46
АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
2026-10-26 100
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
2026-10-26 66
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
2026-10-26 62
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
2026-10-26 26
1 / 1