2026.10.27 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Беларусь-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Минск хотноо зохион байгуулав.

Форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, түншлэлийг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Форумыг Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Беларусийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Михаил Мятликов, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар нээж үг хэлэв.

Бизнес форумын хүрээнд хоёр улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиглэлээр илтгэл, танилцуулга хийж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн хоёр улсын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр шинэ түншлэл тогтоох, харилцан ашигтай төсөл, санаачилгыг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд хоёр талын аж ахуйн нэгжүүд төмөр замын тээвэрлэлт, барлигын салбар болон хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хүнсний бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг салбар, чиглэлийн нийт 50 сая ам.долларын үнийн дүн бүхий 17 гэрээ, санамж бичиг байгууллаа.

Тус бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, логистик болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

  1. Монгол Улсын “Талын хишиг транс” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Могилёвын вагон үйлдвэрлэлийн үйлдвэр” ХХК хоорондын худалдааны гэрээ,
  2. Монгол Улсын “Агдилер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Амкодор” ХК хоорондын дилерийн гэрээ,
  3. Монгол Улсын “Агдилер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Гомсельмаш” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  4. Монгол Улсын Барилгачдын нэгдсэн холбоо болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Барилгачдын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  5. Монгол Улсын “Шинэ цонх” стандарт ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Лидерстрой град” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  6. Монгол Улсын “Ханбогд кашимер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  7. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белгоспищепром” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  8. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Жабинковский сахарный завод” ХК хоорондын гэрээ,
  9. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Минский молочный завод №1” ХК хоорондын худалдааны гэрээ,
  10. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Городейский сахарный комбинат” ХК хоорондын худалдааны гэрээ,
  11. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “ABC company” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  12. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “ABC company” ХК хоорондын худалдааны гэрээ,
  13. Монгол Улсын Минск Беларусийн худалдааны төв ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Бабушкина Крынка” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  14. Монгол Улсын “Тулгасайхан” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Санта Бремор” ХХК хоорондын гэрээний хугацааг сунгах нэмэлт хэлэлцээр,
  15. Монгол Улсын “Jessica Energy” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Энергокомплект” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  16. Монгол Улсын ноос ноолуурын холбоо болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  17. Монгол Улсын “Нэхээсгүй эдлэл” ХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.


Сэтгэгдэл 0
0/1000
Цагдаагийн алба хаагчид гүүрнээс үсрэхийг завдсан жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ
16 мин өмнө 33
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
17 мин өмнө 1
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 1.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна
19 мин өмнө 1
ИЗРАИЛИЙН СОНГУУЛЬ: НЕТАНЬЯХУ ЗАСГИЙН ЭРХЭЭ ХАДГАЛЖ ЧАДАХ УУ?
32 мин өмнө 1
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
53 мин өмнө 37
CITIES BATTLE – 2026 халз барилдаан болж байна
1 цагийн өмнө 46
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
1 цагийн өмнө 7
Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
1 цагийн өмнө 6
Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
1 цагийн өмнө 44
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
1 цагийн өмнө 41
АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
2026-10-26 100
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
2026-10-26 65
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
2026-10-26 62
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
2026-10-26 26
Түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ
2026-10-26 27
Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлэг болон хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулжээ
2026-10-26 29
Агаарын хөлгийн түлшний стандартыг батлуулахыг даалгалаа
2026-10-26 64
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-10-26 67
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 68
Онгоцны түлшний стандартыг батлуулах ажлыг шуурхайлна
2026-10-26 66
1 / 1