2026.09.11 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир АНУ-ын Невадагийн Их Сургуулийн Ерөнхийлөгч Брайан Сандовал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа-инновацын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.


Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа олон жилийн турш тогтвортой хөгжиж, оюутан, судлаач, мэргэжилтнүүдийн солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр, англи хэлний боловсрол, багшийн мэргэжлийн хөгжлийн чиглэлээр бодит үр дүнд хүрч ирснийг уулзалтын үеэр онцлов. Цаашид энэхүү хамтын ажиллагааг их, дээд сургуулийн түвшинд улам өргөжүүлж, сургалт, судалгаа, инноваци болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр шинэ боломжуудыг эрэлхийлэх нь чухал байгааг талууд тэмдэглэлээ.


Уулзалтын үеэр Монголын их, дээд сургуулиуд болон Невадагийн Их Сургуулийн хооронд багш, судлаач, оюутны солилцоог нэмэгдүүлэх, хамтарсан болон хос дипломын сургалтын хөтөлбөр хөгжүүлэх, богино хугацааны сургалт, зуны хөтөлбөр, хамтарсан хичээл зохион байгуулах боломжийн талаар ярилцав. Мөн цахим сургалт, технологийн боломжийг ашиглан хоёр улсын багш, оюутнуудыг хамтарсан сургалт, судалгаанд илүү өргөнөөр оролцуулах боломжийг хэлэлцлээ.

Невадагийн Их Сургууль нь уул уурхайн шинжлэх ухаан, инженерчлэл, байгаль орчин, усны нөөц, тогтвортой хөгжил, энтрепренершип болон олон улсын бизнесийн чиглэлээр хуримтлуулсан туршлага, судалгааны чадавхаа Монголын их, дээд сургуулиудтай хуваалцах боломжтойг төлөөлөгчид онцлов. Энэ хүрээнд уул уурхай, инженерчлэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургалтын хөтөлбөр, багшлах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, оюутан, багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.


Түүнчлэн уул уурхай, инженерчлэл, усны нөөц, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнес болон төрийн бодлогод нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов. Ингэхдээ их сургууль–төр–хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, инноваци, энтрепренершип, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг талууд тэмдэглэв.


Невадагийн Их Сургуулийн профессор Сүдип Чандра Монгол Улсад 2001 оноос хойш усны нөөц, биологи, байгаль орчны чиглэлээр судалгаа, сургалтын үйл ажиллагаанд оролцож ирсэн туршлагаа танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Их Сургуультай хамтран Монгол, Америкийн оюутнуудыг оролцуулсан сургалт, судалгааны ажлууд хэрэгжүүлж, Монгол орны гол, усны нөөц, загасны төрөл зүйл, байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийж ирснийг онцлов. Эдгээр хамтарсан үйл ажиллагааны хүрээнд Монголын оюутнууд АНУ-д, Америкийн оюутнууд Монгол Улсад суралцах, судалгаа хийх боломж бүрдэж ирсэн нь хоёр улсын их сургуулийн түвшний хамтын ажиллагааны бодит жишээ болж байгааг тэмдэглэлээ.


Боловсролын яамны зүгээс Монгол Улс дээд боловсролын чанар, их сургуулийн засаглал, багшлахуйн шинэчлэл, судалгаа-инновацын чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байгааг танилцуулав. Их, дээд сургуулийн сургалт, судалгааг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодит хэрэгцээтэй нягт уялдуулахын зэрэгцээ олон улсын нэр хүндтэй их сургуулиудтай үр дүнд суурилсан түншлэлийг өргөжүүлэх нь дээд боловсролын шинэчлэлийн чухал чиглэл болохыг онцоллоо.


Уулзалтын төгсгөлд талууд багш, оюутан, судлаачдын солилцоо, хамтарсан сургалт, судалгаа, уул уурхайн инженерийн боловсрол, залуу судлаачдын чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны тодорхой санаачилгуудыг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэж, Монголын их, дээд сургуулиуд болон Невадагийн Их Сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
7 мин өмнө 0
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
12 мин өмнө 0
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА, САЙД ЛЮ ХАЙШИНТАЙ УУЛЗЛАА
39 мин өмнө 36
"Александринский" театрын тайзнаа "Тэнгэрийн хүү" жүжиг амжилттай тоглогдож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ
58 мин өмнө 37
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
1 цагийн өмнө 41
Мөнгөн завъяагийн нүхэн гарцыг Монгол орын үзэсгэлэнт байгалийн зургаар тохижуулна
1 цагийн өмнө 35
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
2 цагийн өмнө 44
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
3 цагийн өмнө 38
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ
3 цагийн өмнө 49
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
4 цагийн өмнө 15
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдана
4 цагийн өмнө 56
Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
4 цагийн өмнө 52
"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
4 цагийн өмнө 16
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
4 цагийн өмнө 20
Шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн олговор 6 тэрбум гаруй төгрөгийг шийдвэрлэжээ
4 цагийн өмнө 42
Ц.Сандаг-Очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан
4 цагийн өмнө 15
ЖИЛ БҮР 500-700 ТОЛГОЙ ТАРВАГЫГ СЭРГЭЭН БОЛОН СЭЛГЭН НУТАГШУУЛАХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
5 цагийн өмнө 46
Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Хүүхдийн сурах эрхээр улс төр хийж болохгүй
5 цагийн өмнө 15
ТББХ: Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо
5 цагийн өмнө 47
Францын сургалт, судалгааны тэргүүлэх төв Парис Политехникийн институтийн удирдлагуудтай дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
5 цагийн өмнө 9
1 / 1