2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Гадаад иргэн ажиллуулж буй байгууллагууд 189.8 тэрбум төгрөгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлжээ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын нийт хүн амын гурван хувь буюу 107 мянга орчим гадаадын иргэн, үүний дотор нэг улсын 35 мянга хүртэл гадаадын иргэн хувийн хэргээр оршин суух боломжтой. 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 133 улсын 34241 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нь нийт хүн амын 0.94 хувь, нэг улсын иргэдийн тоо 0.6 хувийг эзэлж байна.

Хувийн хэргээр оршин сууж буйгадаадын иргэдийн зорилго:       Хувийн хэргээр оршин сууж буй       гадаадын иргэдийн харьяалах улс:
Хөдөлмөр эрхлэх17944         Бүгд Найрамдах Хятад Ард Улс21377
Хөрөнгө оруулах5377         Оросын Холбооны Улс2910
Суралцах4591         Бүгд Найрамдах Энэтхэг Улс1753
Цагаач1635         Бүгд Найрамдах Солонгос Улс1557
Бусад (албан, шашин, гэр бүл, хувийн)4694         Америкийн Нэгдсэн Улс1110
           Бусад5534

Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй нийт гадаадын иргэдийн дийлэнх буюу 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой байна. Тодруулбал, 2189 аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар нийт 17944 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 39.3% хувь нь барилга, угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт, 25.4% хувь нь геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт, 17.1% хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэх (С) ангиллын оршин суух зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-аас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд үндэслэн, тухайн зөвшөөрлийн хугацаагаар олгож байна.

Мөн гадаад ажилтан авч ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр төлдөг. Уг төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрч дотоодын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлдэг бөгөөд 2024 онд 124.9 тэрбум, 2025 онд 189.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Эх сурвалж: Гадаад иргэн, харьяатын газар

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
12 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
38 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
49 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1