2026.10.26 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА, САЙД ЛЮ ХАЙШИНТАЙ УУЛЗЛАА

Ардчилсан намын дарга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр /2026.09.10/ Шэньси мужийн Яньань хотноо Хятадын Коммунист нам /ХКН/ -ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга, сайд Лю Хайшинтай уулзлаа. Уулзалтад Ардчилсан намын айлчлалын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.

ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга, сайд Лю Хайшин, “О.Цогтгэрэл дарга та айлчлалынхаа үеэр манай ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Ли Ганьжэ даргатай уулзсан. Тус уулзалтын үеэр тантай Хятадын эдийн засаг, хоёр орны харилцааны тухай мэдээллийг хуваалцсан. Өнөөдөр Яньань хотод хүрэлцэн ирж бидний зохион байгуулж байгаа олон улсын хуралд оролцож байгаа танд талархал илэрхийлье. Хятад, Монгол хоёр улс найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд нам хоорондын харилцаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятадын Коммунист нам Монголын Ардчилсан намтай хөгжүүлж буй харилцаагаа бэхжүүлэх, туршлага солилцоог гүнзгийрүүлэх, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх замаар хоёр улсын харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө байна” гэв.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, “Ардчилсан нам нь БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа болон Хятадын Коммунист намтай тогтоосон харилцаандаа чухал ач холбогдол өгдөг. Бид нам хоорондын сувгаар харилцаагаа тогтвортой хадгалж, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаанд бүтээлчээр оролцох бодлого баримталж байна.

Манай Ардчилсан намын үзэл баримтлал нь гадны хөрөнгө оруулалтыг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг урих, хуулийн дагуу байгуулагдсан гэрээ хэлэлцээр болон эрх ашгийг нь хүндэтгэн хамгаалах ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг. Цаашид ч энэ байр сууриа тууштай хадгалж хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах чиглэлд анхаарч ажиллах болно.

Олон улсын болон намын дипломат харилцааны арвин туршлагатай эрхэм та Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр намын улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга, сайд Лю Хайшин, “Сүүлийн жилүүдэд хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны агуулга тасралтгүй өргөжин тэлж байна. Таны энэ удаагийн айлчлалын завшааныг ашиглан хоёр намын харилцааг шинэ түвшинд гаргахыг хичээх болно. Дарга таны айлчлал манай хоёр намын, цаашлаад хоёр орны харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Та бүгдийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчилбал Ардчилсан намын зүгээс хүлээн авахад бэлэн байна. Тиймээс та бүхнийг тааламжтай цагтаа Монгол Улсад айчлахыг урьж байна” гэснээр уулзалт өндөрлөлөө.

Мөн уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, нам хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Уулзалтын өмнө Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Яньань хотын Хувьсгалын дурсгалын музей болон Янжялин дахь хувьсгалын түүхэн дурсгалт газартай танилцсан юм.

Сэтгэгдэл 0
0/1000
АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
1 цагийн өмнө 44
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
2 цагийн өмнө 51
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
3 цагийн өмнө 48
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
3 цагийн өмнө 16
Түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ
3 цагийн өмнө 18
Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлэг болон хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулжээ
4 цагийн өмнө 15
Агаарын хөлгийн түлшний стандартыг батлуулахыг даалгалаа
5 цагийн өмнө 47
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
5 цагийн өмнө 53
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
5 цагийн өмнө 54
Онгоцны түлшний стандартыг батлуулах ажлыг шуурхайлна
5 цагийн өмнө 52
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
5 цагийн өмнө 56
“Цайны цаг” хэмээн олноороо зогсож, иргэдэд хүндрэл учруулсан жолооч нарыг торгожээ
6 цагийн өмнө 55
АТГ: Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
6 цагийн өмнө 20
“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
7 цагийн өмнө 19
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
7 цагийн өмнө 16
Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
7 цагийн өмнө 59
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
8 цагийн өмнө 55
Монголын шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө
8 цагийн өмнө 20
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
8 цагийн өмнө 20
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
9 цагийн өмнө 57
1 / 1