2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх илрүүллээ

Монгол-Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутаг алдарт Хойд цэнхэрийн агуйд 2026 оны 7 дугаар сарын 26- наас 8 дугаар сарын 10 хүртэл малталга судалгаа хийх явцдаа агуйн баруун урд хатавч хэсгээс эртний зосон зураг бүхий шинэ хунх илрүүлэн олжээ. Судалгааны баг 2022 оноос эхлэн жил бүр тус агуйд туршилтын малтлага хийж агуйд амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр, түүхэн баримтуудыг илрүүлж, гүнзгийрүүлэн судалж буйгаас гадна зосон зургуудын найрлага, он цагийг шинэ арга зүйгээр нарийвчлан тогтоох оролдлогууд хийж байна. 2025 оны малтлагаар Хойд цэнхэрийн агуйгаас 2800 орчим жилийн тэртээд хамаарах халтар арвай, улаан буудай зэрэг үр тарианы олдвор илрүүлсэн нь Монголын бүс нутаг дахь газар тариалангийн хамгийн эртний бодит баримт хэрэглэгдэхүүн болоод буй юм.

Энэ оны судалгаагаар агуйн хойморь хэсэг дэх малтлагаа үргэлжлүүлэн хийснээс гадна агуйн баруун хатавч хавьд чулуун нуранги, шувууны сангасаар ам хэсэг нь дарагдаж нуугдсан нэгэн хунхыг олж, дарагдсан амыг нээж ороход хоёр тасалгаа бүхий жижиг хунх байсныг илрүүлжээ. Хунхын хана таазанд 40 гаруй эртний зосон зургууд байгаа нь шувууны сангас тоосжилтын улмаас ихэд бүдгэрсэн хэдий ч зарим хэсэгт амьтан, шувуу, “Х” үсэг шиг тэмдэглэгээ зэрэг буйг тодорхойлов. Зарим зосон зургууд агуй хананаас доош шувууны сангасд дарагдсан шал хэсэг рүү үргэлжилж байв. Эдгээр зосон зургуудад энэ жилд зөвхөн анхан шатны баримтжуулалт хйисэн бөгөөд дараа жил агуйн хананд наалдсан сангас, тоосжилтыг цэвэрлэж бүрэн хэмжээний бүртгэн баримтжуулалт хийхээс гадна хунх дотор малталга судалгаа хийхээр төлөвлөөд байна.

Ийнхүү уг агуйн зосон зургуудыг анх 1952 онд нэрт газар зүйч, эрдэмтэн О.Намнандорж шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулснаас 74 жилийн дараа дахин эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ.

Уг судалгааны багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Колародагийн их сургуулийн багш, доктор Вильям Тэйлор нар ахлан ажилласан бөгөөд судалгааны багт Археологийн хүрэээлэнгийн археологич, докторант Т.Түвшинжаргал, Юта их сургуулийн судлаач, доктор Айзик Харт, ХБНГУ-ын Макс Планкын хүрээлэнгийн архео-ботаникч доктор Роберт Спенглер, Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Ч.Энхтөр болон албаны бусад хүмүүс хамтран ажиллав.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 80
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1