2026.09.11 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан нар өнөөдөр /2026.09.11/ Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Эрдэс баялаг, ус, ой, амьтан, ургамлын нөөц ашиглалттай холбоотой мэдээлэл, тайланг нэгтгэн, ил тод болгох шаардлагатай байгаа тул байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн цахим портал, тайлагналын журам, олон талт хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд уг төслийг чиглүүлэн боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэв.


Мөн тэрбээр, байгалийн нөөцийг ашиглахад иргэний мэдэх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилготой энэхүү анхдагч хуулийн төслийг дагалдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай зэрэг нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан гэв.

Төсөл дэх зохицуулалтын хүрээнд мэдээлэл, тайлан олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй үнэн зөв, бүрэн, харилцан уялдаатай, нэгдмэл байх, нөгөөтээгүүр, олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахин шаардахгүй байх зарчмыг тусгасан гэдгийг төсөл санаачлагч гишүүд онцолж байлаа.


Таван бүлэг, 22 зүйлтэй уг хуулийн төслийн гол шинэчлэл нь байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн портал нь тайлан, мэдээллийг цахимаар хүлээн авах, бүртгэх, хадгалах, боловсруулах, шалгах, нийтлэх, мэдээлэл солилцох зориулалттай цахим систем байх зохицуулалтыг тусгасанд оршиж байгаа аж. Ингэхдээ портал нь байгалийн нөөцийн, зөвшөөрлийн, шилэн дансны, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, татварын болон бусад холбогдох мэдээллийн сантай холбогдож, нэг цонхоор мэдээлэл хүлээн авах, цахим хэлбэрээр баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.


Мөн төсөлд мэдээллийн нууц, гэрээний ил тод байдлыг тусгайлан зохицуулжээ. Байгалийн нөөц ашиглалтын улмаас байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл, бохирдол, доройтол, осол, нөхөн сэргээлт, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, татвар, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгч, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого, төрийн болон орон нутгийн өмчит этгээдэд төлсөн төлбөр, ногдол ашиг, хандив, тусламж, дэмжлэгийн мэдээллийг байгууллагын нууцад хамааруулахгүй байхаар тусгажээ. Улмаар гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг нэгдсэн порталд бүтнээр нь ил тод байршуулах юм байна.


Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн нөөц ашиглалтын мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, гэрээ, зөвшөөрөл, төлбөр, татвар, орлого, эцсийн өмчлөгч, байгаль орчны нөлөөлөл, нөхөн сэргээлт, орон нутгийн гэрээ, хандив, дэмжлэгийн мэдээлэл харилцан уялдаатай, олон нийтэд хүртээмжтэй болно. Ингэснээр иргэний мэдэх эрх, олон нийтийн хяналт, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, сайн засаглал, байгаль орчны хариуцлагын итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

“Хараал Хүрсэн Хот”: Эрх мэдлийн төлөөх тэмцэл энгийн иргэдийн амьдралыг хэрхэн сүйрүүлдэг вэ
8 мин өмнө 1
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
1 цагийн өмнө 8
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
1 цагийн өмнө 34
Ахмад настны эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, гамшиг ослын үед өөрийгөө хамгаалах мэдлэг олгох сургалт боллоо
1 цагийн өмнө 50
АНУ-ын эмч нар цахилгаан тамхийг тамхинаас гарах сонголтын эмчилгээнд багтаах тухай зөвлөмж гаргажээ.
2 цагийн өмнө 43
“МАХ 20 МЯНГА БОЛСОН” ГЭХ САЙДЫН МЭДЭЭЛЭЛ БӨӨНИЙ ҮНЭ БАЙВ УУ?
2 цагийн өмнө 44
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
2 цагийн өмнө 8
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
3 цагийн өмнө 51
Цахим болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
4 цагийн өмнө 28
Мөрдөгчийн бие даасан хараат бус байдал, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
4 цагийн өмнө 15
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
4 цагийн өмнө 14
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов
4 цагийн өмнө 10
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
5 цагийн өмнө 45
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
5 цагийн өмнө 41
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА, САЙД ЛЮ ХАЙШИНТАЙ УУЛЗЛАА
5 цагийн өмнө 49
"Александринский" театрын тайзнаа "Тэнгэрийн хүү" жүжиг амжилттай тоглогдож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ
5 цагийн өмнө 43
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
6 цагийн өмнө 44
Мөнгөн завъяагийн нүхэн гарцыг Монгол орын үзэсгэлэнт байгалийн зургаар тохижуулна
6 цагийн өмнө 40
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
7 цагийн өмнө 49
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
8 цагийн өмнө 41
1 / 1