2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг прокурор руу буцаажээ

Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт яллагдагчаар татагдсан “Ихбит” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Улмаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнийн захирамжийг хэвээр нь үлдээсэн.

Өнгөрсөн зургаадугаар сарын 19-нд О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд прокурорт буцаах захирамж гаргасан юм. Үүнийг нь прокурор эсэргүүцсэн ч ийнхүү амжилт олсонгүй. Яллагдагч хоёр хүний найман өмгөөлөгчийн хэргийг буцаах саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.20-1 дэх хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн хуурамч арилжаа хийсэн, үнэ ханшийг зохиомлоор тогтоосон, эсхүл оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах зорилгоор хууран мэхэлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт дээрх шүүхэд шилжүүлээд байсан юм. Өмнө нь О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг 2024 оны дөрөвдүгээр сард шүүхэд шилжүүлж байсан бөгөөд тэднийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий коины үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар коиноо арилжсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг урвуулан ашигласан хэмээн Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2, 18.6-1, 18.20-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт тухайн үед үйлдсэн.

Гэвч шүүхээс хэргийг буцааснаар зарим зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 18.20-1 дэх хэсгийн дагуу яллагдагчаар тооцсон байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
12 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
38 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
49 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1