2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаа, үзүүлэх сургалт, дадлагатай танилцлаа

Ажлын айлчлал хийж байгаа БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга, ноён Жулиен Марион болон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус анги нь Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газрын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж байгаа агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хүрээнд 2022 онд байгуулагдаж, Airbus EC-145 С-2 загварын 3 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын “Cabri G-2” нисдэг тэрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Анхны нислэгээ 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр үйлдэж, өнөөдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн 181 удаагийн дуудлагаар ослын улмаас бэртэж гэмтсэн болон эрүүл мэндийн хүнд заалттай газраар тээвэрлэх боломжгүй, амь насаа алдах өндөр эрсдэлд орсон 245 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй шуурхай хүргэж, амь насыг нь авран хамгааллаа.

Мөн энэ үеэр нисдэг тэрэгтэй өндрөөс аврах ажиллагааны үзүүлбэртэй газар дээр нь танилцсан юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
12 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
38 мин өмнө 40
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
49 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1