2026.10.27 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Арваннэгдүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ

2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ГБХНХЯ-ны Нийгмийн даатгал, хуримтлалын бодлогын газрын дарга В.Рэнцэнханд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон бусад холбогдох дарга нар Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлт, тэтгэврийн шинэчлэлийн бодлого болон 11 дүгээр сарын 01-ний өдрөөс олгох суурь тэтгэврийн талаар мэдээлэл хийлээ. 

Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Төсвийн тодотголоор Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулж, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгох нөхцөлийг бүрдүүлсэн. 

Энэхүү шинэчлэл нь ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилготой юм. 

Суурь тэтгэврийг тэтгэвэр авагчдаас ямар нэгэн хүсэлт болон нэмэлт баримт бичиг авахгүйгээр тогтоож, олгоно. 

Суурь тэтгэврийг хэн, хэрхэн авах вэ?

Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авч буй нийт ахмадуудын 80 хувь буюу 435.0 мянган иргэн суурь тэтгэвэрт хамрагдана. Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн тэтгэвэр авагчдад суурь тэтгэврийг олгох юм. 

Суурь тэтгэврийн хэмжээг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаа болон тэтгэврийн хэмжээнээс хамааруулан сард 100,000 – 300,000 төгрөг байхаар ялгаатай тооцох ба суурь тэтгэврийн дундаж хэмжээ 224,000 төгрөг байна. 

Тооцооллын жишээ:

  • 20 жил шимтгэл төлсөн, сард 769,000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 201,550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдоно, сарын нийт тэтгэвэр нь 970,550 төгрөг болно. 
  • 35 жил шимтгэл төлсөн, сард 769,000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 276,550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдоно, сарын нийт тэтгэвэр нь 1,045,550 төгрөг болно.  
  • 30 жил шимтгэл төлсөн, сард 1,000,000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 240,000 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдоно, сарын нийт тэтгэвэр нь 1,240,000 төгрөг болно. 

Жич: Цэргийн, онцлог мэргэжлийн болон олон хүүхэдтэй эх, хөдөлмөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэд дээрх насны шалгуурт (эмэгтэй 55, эрэгтэй 60) хүрсэн өдрөөсөө эхлэн суурь тэтгэвэр авах эрх үүснэ. 

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тэтгэврийн хэмжээг инфляцын дундаж түвшинтэй уялдуулан жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлж байхаар заасан. Үүний дагуу 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр 2027 оны төсвийн хуулийн төсөлд тусгаад байна. 

Сэтгэгдэл 0
0/1000
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана
1 цагийн өмнө 14
Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
1 цагийн өмнө 11
Ихэнх нутгаар хүйтэрнэ
1 цагийн өмнө 45
ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
1 цагийн өмнө 10
Арваннэгдүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ
1 цагийн өмнө 44
"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана
2 цагийн өмнө 8
Цагдаагийн алба хаагчид гүүрнээс үсрэхийг завдсан жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ
2 цагийн өмнө 49
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2 цагийн өмнө 15
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 1.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна
2 цагийн өмнө 11
ИЗРАИЛИЙН СОНГУУЛЬ: НЕТАНЬЯХУ ЗАСГИЙН ЭРХЭЭ ХАДГАЛЖ ЧАДАХ УУ?
2 цагийн өмнө 42
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
2 цагийн өмнө 45
CITIES BATTLE – 2026 халз барилдаан болж байна
3 цагийн өмнө 53
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
3 цагийн өмнө 11
Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
3 цагийн өмнө 11
Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
3 цагийн өмнө 48
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
3 цагийн өмнө 46
АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
2026-10-26 101
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
2026-10-26 66
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
2026-10-26 64
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
2026-10-26 26
1 / 1