2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Ерөнхий сайд Халдвар хамгааллын дэглэмийг бүх шатанд барих үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар ЭМЯ, БЯ-ныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргажээ. Харин БЯ уг саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.

12 дугаар сарын 01-нээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусч, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэсэн П.Наранбаяр сайдын асуултад ЭМЯ баталгаа өгч чадахгүй байна.

Талуудын мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх түвшинд хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй улам нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо.

Хэрвээ цахимд шилжүүлсэн тохиолдолд сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарахыг сануулав. Мөн ханиад хүрсний улмаас хичээлдээ явж чадахгүй байгаа хүүхдүүдэд цахимаар хичээлээ хийх боломжоор хангахыг даалгалаа.

Хүүхдүүд гэрээсээ хичээлээ үзэхэд интернетийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч ажиллахыг ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг чиглэл болгов.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
13 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
39 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
50 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1