2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлыг бууруулж шийдэхээр болжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр / 2025.11.03/-ийн хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 50 хувь, 11 сарын 01-нээс 75 хувьд хүргэх буюу 2 сая 800 мянган төгрөг болгох, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалинг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 15 хувиар, ахмад настнуудын болон халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа.

Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн төсөвт зохицуулалт хийж, нийгмийн тодорхой салбаруудын асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох тооцоо судалгаа хийсэн талаарх мэдээллийг сонсож нягталснаар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Засгийн газар төсөв өргөн мэдүүлснээс хойш УИХ, Байнгын хорооны түвшинд ийм их хэмжээний зохицуулалтын санал хэлэлцэж байгаагүйг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг онцолж байв.

Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг бууруулж байгаа гэлээ. Харин нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сан, эрүүл мэндийн даатгалын сан, боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, гамшиг ослоос хамгаалах эрэн хайх аврах ажиллагааны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний хүүгийн зардал, гадаад зээл тусламжаас санхүүжих урсгал зардал болон хүүхдийн мөнгийг хэвээр нь үлдээхээр төсөвт тусгасан байна.

Эдгээрээс бусад зардлыг 10-13 хувиар бууруулж байна. Мөн тухайлсан зардал буюу УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээж авах зардал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зардал, соёл спорт, аялал жуулчлалын салбарын татаас, улсын хэмжээнд эрүүл мэнд боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах зэргээр нийт 1.1 их наяд төгрөгийн зарлагыг бууруулахаар төлөвлөжээ.

Мөн төсөв дагасан хууль тогтоомжуудын хүрээнд орж ирсэн НӨАТ-ын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон байна. Үүнээс гадна Баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлж иргэдэд тэгш хүртээх зорилгоор ашиглагдаагүй байгаа орд газруудад олон улсын аудит хийлгэн зөв менежментээр үйл ажиллагааг нь явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
12 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
38 мин өмнө 40
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
49 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1