2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ

Өнөөдөр \2026.06.02\ НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанцыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хэрэглэгч, тээвэрлэгч нууц бүлэглэлийг илрүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг нэмэгдэж байгаа учраас Засгийн газар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ял шийтгэлийн бодлогыг чангатгах, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарч байна.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам Цагдаагийн байгууллагад хар тамхитай тэмцэх бие даасан албыг шинээр байгуулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого баримтлан ажиллаж байгаа билээ.

Монгол Улсын мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, лаборатори, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтэн сургах зэрэг олон талт чиглэлээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны зүгээс 20 гаруй жилийн турш тогтвортой дэмжлэг үзүүлж ирсэн.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэмжлэгтэйгээр “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх нь” (M-LET) төслийг 2024 оны 05 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн уулзалтаар төслийг үр дүнтэй болгоход анхаарч, хамтран ажиллах цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын туршлагыг нутагшуулах зэргээр хамтарч ажиллахаар боллоо.

Мөн хил дамнасан хар тамхины бүлэглэлүүдийн үйл ажиллагаа улам нарийн зохион байгуулалттай болж байгаатай холбогдуулан мэдээлэл солилцооны шуурхай сувгийг бүс нутгийн хэмжээнд бэхжүүлэх, кибер мөрдөн шалгах болон санхүүгийн мөрдөх ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хууль бус худалдааг илрүүлэх чиглэлээр олон улсын стандартад нийцсэн техник, программ хангамж, мэргэшсэн боловсон хүчнийг үе шаттайгаар бэлтгэх шаардлага тулгарч байна.

Иймд цаашдын хамтын ажиллагааг зөвхөн сургалт, зөвлөгөөний түвшинд бус, олон улсын хил дамнасан мэдээлэл солилцоо, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд тулгуурласан бодит үр дүнд хүрсэн хамтын ажиллагааны хэлбэрээр өргөжүүлэхээр болов.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанц сүүлийн жилүүдэд Монгол улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг идэвхжүүлж, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, улам чадавхжиж байгааг онцоллоо.

Тэрээр хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үр дүнтэй болгоход анхаарч, хамтарч ажиллана гэдгээ онцолж, боловсон хүчнийг бэлтгэхэд илүү анхаарахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2 мин өмнө 0
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
8 мин өмнө 0
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
8 мин өмнө 32
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
10 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
18 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
23 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
26 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
30 мин өмнө 7
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
48 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 44
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
1 / 1