2026.11.05 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Төрийн өмчлөлийн бодлогыг танилцууллаа

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр баталж, 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх юм.

Дараагийн холбогдох хуулиудын шинэчлэлтэй холбоотойгоор Засгийн газраас Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.11.05) Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг нээж, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэлэхдээ “Чөлөөлье” дөрвөн тулгуурт үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчийн реформд зангилагдаж байгааг онцлов. Түүнчлэн ТӨК-ийн засаглал, хяналтыг сайжруулах, оновчтой болгох нь зүйтэй гэдэгт улс төрийн намууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд, олон нийт нэг зүгт харж, нэгдсэн ойлголттой байгаа нь хамгийн том давуу тал гэдгийг тодотголоо.

Засгийн газар Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг гурван үе шаттайгаар 2027-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулсан бөгөөд тус төсөлд ТӨК-иудын ангиллыг нарийвчлан тодорхойлж, ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах, үйл ажиллагааг цахимжуулж, хяналт, хариуцлагыг сайжруулах олон өөрчлөлт багтсан байна.

Тус хэлэлцүүлэгт “Төрийн өмчийн өмчлөлийн бодлогын төсөл”-ийн танилцуулгыг ТӨБЗГ-ын хэлтсийн дарга Ц.Баяр-эрдэнэ, “Үндэсний хөрөнгө оруулалтын сан ба хөрөнгө оруулалтын бодлого” сэдвээр Сангийн дэд сайд Б.Хулан, “ТӨК-иудын өмчлөлийн бодлого боловсруулах олон улсын туршлага” сэдвээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөх Бачу Сорана нар тус тус танилцуулга хийж, салбар хэлэлцүүлгийн модератороор ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон ажиллалаа.

Төр, хувийн хэвшил, олон нийтийн төлөөлөл болсон 200 гаруй төлөөлөгч оролцож, санал солилцлоо.

Сэтгэгдэл 0
0/1000
Төрийн өмчлөлийн бодлогыг танилцууллаа
13 мин өмнө 34
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
1 цагийн өмнө 48
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
1 цагийн өмнө 54
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2 цагийн өмнө 55
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
3 цагийн өмнө 52
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
3 цагийн өмнө 24
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
4 цагийн өмнө 22
Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
4 цагийн өмнө 58
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
4 цагийн өмнө 55
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
5 цагийн өмнө 24
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
5 цагийн өмнө 69
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
6 цагийн өмнө 72
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
6 цагийн өмнө 73
Улсын нөөцийн тогтолцоог боловсронгуй болгоно
6 цагийн өмнө 62
Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ
2026-11-04 44
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
2026-11-04 68
Өвлийн элсэлтийн шалгалтыг 12 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна
2026-11-04 69
Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ
2026-11-04 30
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болголоо
2026-11-04 72
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
2026-11-04 33
1 / 1