2026.11.05 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ

Нийслэлийн Засаг даргын 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/1374 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын авто зогсоолын ашиглалт, менежментийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгээс 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл нийтийн эзэмшлийн зам, талбай дахь төлбөртэй болон нийтийн хэрэгцээний ил, төвлөрсөн авто зогсоолуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зогсоолын зөвшөөрөл, төлбөр, холбогдох стандартын хэрэгжилт, орц, гарцын нөхцөл байдал болон зөвшөөрөл олгосон газрын зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа эсэхийг газар дээр нь шалган тогтоох ажлыг Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Тээврийн цагдаагийн алба, “Улаанбаатар авто зогсоолын менежмент” ХХК-ийн албан хаагчид хамтран хэрэгжүүлнэгэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл 0
0/1000
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
7 мин өмнө 2
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
57 мин өмнө 10
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
1 цагийн өмнө 9
Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
1 цагийн өмнө 47
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
1 цагийн өмнө 48
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
2 цагийн өмнө 20
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
2 цагийн өмнө 62
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
3 цагийн өмнө 69
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
3 цагийн өмнө 67
Улсын нөөцийн тогтолцоог боловсронгуй болгоно
3 цагийн өмнө 59
Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ
2026-11-04 43
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
2026-11-04 67
Өвлийн элсэлтийн шалгалтыг 12 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна
2026-11-04 68
Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ
2026-11-04 29
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болголоо
2026-11-04 70
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
2026-11-04 32
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-11-04 34
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
2026-11-04 64
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ
2026-11-04 30
Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-11-04 61
1 / 1