2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Засгийн газар эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тогтолцоог шинэ шатанд гаргах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг сайжруулах системийн шинэчлэл хэрэгжүүлж байна.

“Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 134 дүгээр тогтоол энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд батлагдаж, яаралтай түргэн тусламжийг улсын хэмжээнд нэгдсэн дуудлагын сүлжээнд оруулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Үндэсний түргэн тусламжийн төв” байгуулах шийдвэр гарсан. Тогтоолын хэрэгжилтийн явцтай Ерөнхий сайд Н.Учрал /2026-10-07/ танилцаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллалаа.

Монгол Улсад нийт нас баралтын 68 хувь нь эмнэлгийн бус нөхцөлд тохиолдож байна. Түргэн тусламжийн тогтолцоог шинэчлэн сайжруулснаар илүү олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаална гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Мөн “Хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан үед чанартай, шуурхай тусламж авах боломж ижил байх ёстой. Засгийн газар түргэн тусламжийн тогтолцоонд хэсэгчилсэн бус, системийн шинэчлэл хийнэ. Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах нь зөвхөн шинэ байгууллага барих тухай асуудал биш юм. Монгол Улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлага хүлээн авах, эрэмбэлэх, баг илгээх, өвчтөнийг аль эмнэлэгт хүргэхийг зохицуулах, эмнэлгүүдийн ачааллыг бодит цагийн мэдээлэлд үндэслэн удирдах нэгдсэн тогтолцоог бий болгох шинэчлэл юм” гэлээ.

Яаралтай тусламжийн дуудлагын хариу арга хэмжээг сайжруулах, оновчтой зохион байгуулахад чиглэсэн салбар дундын үйл ажиллагааг уялдуулахад Засгийн газар анхаарч ажиллаж буйг Ерөнхий сайд онцлоод энэ шинэчлэлд Эрүүл мэндийн яам манлайлал үзүүлж ажиллахыг үүрэг болгов.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвийг иж бүрэн өргөтгөж, ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
7 мин өмнө 0
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
7 мин өмнө 32
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
9 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
17 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
22 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
25 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
29 мин өмнө 7
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
47 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 44
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
1 / 1