2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.09.29/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага, гэр бүл, хүүхдийн шүүх байгуулагдсантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлон дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:

? Эцэг, эхийн хариуцлагыг сайжруулах, эцэг, эх нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ гэрлэлт дуусгавар болсон эсэхээс үл хамааран биелүүлэх үүрэгтэй байдлаар хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах;

? Өнөөгийн нийгэмд шинэ тутам бий болж буй харилцаа болох гэрлэлттэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагч, нөхөн үржихүйн аргаар хүүхэдтэй болоход хүүхдийн эцэг, эхээр хэнийг бүртгэх;

? Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлыг тусгасан байна. Гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох асуудлын хувьд гэр бүлийн хэрэг (гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг зэрэг) шүүхэд хянан шийдвэрлэх талаарх хуулийн төсөл, өсвөр насны хүний үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх журмыг боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан талаар тус яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул танилцууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль болон бусад төрийн байгууллагын төлөөлөл, хуульч, өмгөөлөгч, судлаач, иргэд оролцлоо.

Хуулийн төсөлд санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд дээр хуулийн хуулийн төсөл, холбогдох судалгааг байршуулаад байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
12 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
38 мин өмнө 40
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
49 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1