2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.11.12/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 75.3 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв, тав дахь хэлэлцүүлгийг явуулж, гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Төсвийн төсөлд багш, эмч, төрийн эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилчдын цалин, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 6-12.8 хувиар бууруулах, зарим төсөв ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 2025 оны түвшинд байлгах, тэвчиж болох зардлуудыг хойшлуулахаар тусгалаа.

Тодруулбал, багш нарын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-ээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож Боловсролын сайдын урсгал зардлыг 518,620.2 сая төгрөгөөр, Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж Эрүүл мэндийн сайдын урсгал зардлыг 190,300.0 сая төгрөгөөр, Ахмад настны тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан тооцож 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 145,000.0 сая төгрөгөөр, Халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан тооцож 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 19,500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлээр тусгав.

Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг зүйл, заалт бүрээр санал хурааж, гишүүдийн олонх буюу 71.9 хувийн саналаар эцэслэн баталлаа. Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг мөн зүйл заалт бүрээр нь санал хураалт явуулж 71.1 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
11 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
37 мин өмнө 40
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
48 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1