2026.10.27 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

АНУ-ын эмч нар цахилгаан тамхийг тамхинаас гарах сонголтын эмчилгээнд багтаах тухай зөвлөмж гаргажээ.

2026-09-11 108

АНУ-ын никотин, тамхины судалгааны 24 шинжээч никотинтой цахилгаан тамхийг насанд хүрсэн тамхичдад санал болгох боломжит хувилбаруудын нэг болгон эмч, өвчтөний ярилцлагад багтаахыг зөвлөжээ.

JAMA сэтгүүлд нийтлэгдсэн зөвлөмжийг Society for Research on Nicotine and Tobacco байгууллагаас бүрдүүлсэн ажлын хэсэг боловсруулсан байна. Шинжээчид цахилгаан тамхийг варениклин, бупропион, никотины бохь, наалт зэрэг нотолгоонд суурилсан бусад аргын хамт бодитойгоор тайлбарлах хэрэгтэй гэж үзжээ.

Тэдний онцолсноор янжуурын шаталтаас үүсдэг бодисууд тамхитай холбоотой өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болдог. Цахилгаан тамхи эрсдэлгүй биш ч түүний болзошгүй эрсдэл нь утаат янжуурыг үргэлжлүүлэн татах эрсдэлээс хавьгүй бага байна.

Зөвлөмжид:

• өвчтөний зорилго, сонголтыг харгалзан бүх боломжит аргыг тайлбарлах;

• цахилгаан тамхи сонгосон бол янжуурыг бүрэн орлуулах;

• хоёр бүтээгдэхүүнийг удаан хугацаанд зэрэг хэрэглэхээс зайлсхийх;

• зан үйлийн зөвлөгөө, мэргэжлийн дэмжлэгтэй хослуулахыг санал болгожээ.

Энэхүү зөвлөмж нь тамхи татдаггүй хүн, хүүхэд, залуусыг никотин хэрэглэж эхлэхийг дэмжээгүй. Зөвхөн янжуураас гарахыг хүсэж буй насанд хүрсэн тамхичдад чиглэсэн бөгөөд цахилгаан тамхи одоогоор АНУ-д тамхинаас гаргах эмийн зөвшөөрөл аваагүйг мөн тодотгосон байна.

Судлаачдын гол санаа нь энгийн: “насанд хүрсэн тамхичны хувьд цахилгаан тамхийг “юу ч хэрэглэхгүй байх”-тай бус, утаат янжуурыг үргэлжлүүлэн татахтай харьцуулан эрсдэлийг үнэлэх ёстой” гэж дүгнэжээ. 

Сүүлийн жилүүдэд АНУ-д утаат тамхидалтын түвшин түүхэн доод хэмжээндээ хүрсэн бөгөөд цахилгаан болон халаадаг тамхины хэрэглээ өсч буй нь үүний нэг шалтгаан гэж тайлбарадаг байна. 

Эх сурвалж: University of Maryland School of Medicine


Сэтгэгдэл 0
0/1000
АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
9 цагийн өмнө 84
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
10 цагийн өмнө 61
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
11 цагийн өмнө 59
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
11 цагийн өмнө 24
Түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ
2026-10-26 25
Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлэг болон хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулжээ
2026-10-26 23
Агаарын хөлгийн түлшний стандартыг батлуулахыг даалгалаа
2026-10-26 59
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-10-26 63
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 62
Онгоцны түлшний стандартыг батлуулах ажлыг шуурхайлна
2026-10-26 62
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-10-26 62
“Цайны цаг” хэмээн олноороо зогсож, иргэдэд хүндрэл учруулсан жолооч нарыг торгожээ
2026-10-26 59
АТГ: Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
2026-10-26 26
“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
2026-10-26 23
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
2026-10-26 22
Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
2026-10-26 65
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
2026-10-26 59
Монголын шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө
2026-10-26 23
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
2026-10-26 24
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
2026-10-26 62
1 / 1