Шатахуун, дизель түлшний үнэ нэмэгдэж, тээврийн хэрэгслийн ашиглалт, үйл ажиллагааны зардал өсөж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн шинэчлэн нэмэгдүүлэх болсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдэж байна.