2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ӨНӨӨДРӨӨС ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ О, SAT-1 ХЭВШЛИЙН ВАКЦИНААР НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил Баян-Өлгий, Ховд аймагт өнгөрсөн 05 дугаар сард анх удаа бүртгэгдэж, лабораториор баталгаажсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган, аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран өвчнийг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомт болон хязгаарлалтын бүсэд байгаа малыг дархлаажуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн.

Тухайлбал, БНХАУ-аас SAT-1 хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцин оруулж ирж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулж, өвчний тархалтыг бүрэн хязгаарлаж, хяналтад аваад байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын хэрэгжүүлж буй шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төв (FGBI "ARRIAH")-д 2026 оны 7 дугаар сард үйлдвэрлэсэн, 180726 цувралын дугаартай 2.0 сая тун О, SAT-1 хэвшлийн шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь “Интердесишн” гаалийн хяналтын талбайд хүлээн авчээ.

Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2026 оны 7 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд холбогдох аймаг, орон нутагт бүрэн хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж, өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс нэмэлт дархлаажуулалтын ажлыг эхлүүлээд байна

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
11 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
37 мин өмнө 40
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
48 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1