2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“Ханбогд кашмер” ХХК, “Nolur cashmere” брэнд Солонгосын алдарт “Suitfabric”-тай хамтран tailor made үйлчилгээг эх орондоо нэвтрүүллээ.

Монголын үндэсний манлай үйлдвэрлэгч “Ханбогд кашемир” ХХК ноолуурын зах зээлд чимээгүй тансаглал чиглэлээр өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлээд буй “Nolur cashmere” брэндтэй хамтран Солонгосын tailor made костюмны no 1 ателье “Suitfabric”-ийн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэхээр эхний 40 үйлчлүүлэгчээс биеийн хэмжээ авч, цор ганц хувь хүссэн хослол, хүрэм, ноолууран пальтог нь урлах транк шоу хийхээр зэхжээ.

Tailor made suit буюу биеэс хэмжээ авч, ганцхан хувийг захиалагчдаа зориулан урладаг энэ салбар сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт амжилттай яваа урлаг, спортын одод, бизнесмэн, улс төрч эрхмүүдийн дунд моод болоод байгаа юм. Массад зориулсан нийтлэг хувцас эсвэл том лого сонгодоггүй, хамгийн үнэ цэнтэй хувцасладаг гэдгээ бусдад мэдрүүлдэг мэдрэмж өндөртэй хүмүүс ихэнхдээ энэ үйлчилгээг сонгодог.

Энэ ч утгаараа сүүлийн арван жил Солонгосын баяуудын Гангнам дүүргийн Чёнгдамд төв нь байдаг, солонгосын Tailor made suit үйлчилгээний тэргүүлэгч “Suitfabric”-аар Солонгосын Ерөнхийлөгч, Ассемблейн гишүүдээс эхлээд кино одод болох Сон Жүн Ки, Жи Хюн Вүү, Ким Кан Вүү, Пак Жи Ван, Пак Хая Жүүн, BTS, EXO, SEVENTEEN нарын мандаж яваа дуучид, жүжигчид гангардаг болжээ. Өдөр тутам хийгээд ёслол хүндэтгэлийн костюмаараа алдаршсан “Suitfabric” АНУ, Хятадын зах зээлд хэдийнэ гарч, өдгөө Монголын ноолуурын салбарт хүчээ авсан “Ханбогд кашемир”, “Nolur cashmere”-тай хамтран орж ирж байгаа нь манай ноолуурын салбарын хөгжил хэдийнэ дэлхийн түвшинд хүрсэнийг илтгэнэ.

“Ханбогд кашемир”-ийн тухайд ноолууран хувцас болон ноолууран даавууны дэлхийн ноён оргил Loro Piana, мөн Ermegnildo Zegna, Colombo, Johnson of Elgin зэрэг хамгийн тансаг зэрэглэлийн топ брэндүүдийн стандартыг хангаж, самнаж угаасан ноолуураа тэдэн рүү нийлүүлдэг.

Одоо харин “Ханбогд”-ын нийлүүлсэн ноолуураар даавуу урладаг эдгээр дэлхийн алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнээр сайн чанарын хослол, кашмеран пальтог Солонгосын номер 1 дизайнеруудаар ганцхан хувь хийлгэх боломжийг “Ханбогд кашемир”, “Nolur cashmere”-тай хамтран ирэх дөрөвдүгээр сарын 9-11-ний хооронд транк шоугаараа үйлчлүүлэгчиддээ олгох юм байна.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
9 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
20 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
47 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1