2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир албаны хүмүүсийн хамт БНСУ-д ажлын айлчлал хийж байна. 

Тэрбээр өнөөдөр /2026.09.04/ БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны дэд дарга ноён Жон Тэ Гю-тэй уулзаж, ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцоо, урт хугацааны асаргаа, халамжийн үйлчилгээ, цахим болон нэгдсэн мэдээллийн тогтолцооны талаар санал солилцлоо. 

Манай Улс иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах хүрээнд монгол иргэд ажиллаж, амьдарч буй гадаад улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулдаг. Одоогоор найман улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсны нэг нь БНСУ юм. 

Тус хэлэлцээр 2007 онд хүчин төгөлдөр болсноос хойш хоёр улсын иргэдийн нийгмийн даатгалын эрхийг хамгаалахад тодорхой ач холбогдолтой ажиллаж ирсэн ч хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн зах зээл, иргэдийн шилжилт хөдөлгөөний нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн байна. 

Иймд өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн хэлэлцээрийг шинэчлэх талаар ярилцлаа. 

БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны зүгээс Хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг бүрэн дэмжиж ажлын хэсэг байгуулж идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо. 

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхээр тогтлоо.


БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв


Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 80
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1