Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр есдүгээр сарын 10-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “40 мянга даваад байсан махны үнэ 20 мянган төгрөг хүртэл буурсан. Нийлүүлэлт нэмэгдэж, малын тарга сайн авсан” хэмээн мэдээлсэн нь олон нийтийн анхаарлыг татав.
Харин Үндэсний статистикийн хорооны есдүгээр сарын 7-ны мэдээллээр үхрийн цул мах 35,724 төгрөг/кг, хонины ястай мах 26,342 төгрөг/кг байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэд хүрч буй жижиглэнгийн дундаж үнэ 20 мянган төгрөгөөс өндөр хэвээр байна.
Гэхдээ Дэнжийн мянгын махны бөөний төвийн өнөө өглөөний үнийг тодруулахад хонины мах 20,000 төгрөг/кг, үхрийн мах 24,500 төгрөг/кг орчим байсан гэх мэдээлэл байна. Энэ нь үүрийн 04:00 цагийн орчимд худалдаачид их хэмжээгээр авдаг бөөний үнэ юм.
Харин мах лангуунд хүрэхдээ ангилах, цэвэрлэх, жижиглэх ажиллагаа болон түрээс, ажилчдын цалин зэрэг зардал нэмэгдэж, худалдаачид кг тутамд 3,000–4,000 төгрөгийн нэмэгдэлтэй борлуулдаг гэж тайлбарлаж байна.
Одоогоор сэтгэгдэл алга.