2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

МАН-ын бүлэг: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.03.16/ хуралдаж, 88.3 хувийн ирцтэйгээр хоёр асуудлыг хэлэлцсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийн гишүүдийг УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд аймаг, нийслэл, тойрогт ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, улс орны хөгжлийн бодлого, хууль тогтоомжийн талаар иргэдэд сурталчлан таниулах, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар танилцуулга, үзэл баримтлал, тэдгээрийн санал бодлыг хууль тогтоох ажиллагаанд тусгах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий удирдамж баталж ажиллуулсан. Гишүүдийн тайланг хэлэлцэж, иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эргэх холбоотой ажиллах ёстойг УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо. Бүлгийн гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд тойрогт болон хуулийн ажлын хэсгийн хүрээнд 826 уулзалтаар 138 мянган иргэнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна.

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хуулийн төсөлд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүн горимын санал гаргасан бол хууль зүйн нэр томьёог жигдлэх зорилгоор хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар багцлан нэг санал хураалт явуулж болно. Хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төслийг Байнгын хороонд хуваарилсанаас хойш ажлын 3 өдрийн дотор УИХ-ын нийт гишүүнд хүргүүлнэ. Яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн болон хуульд батлах хугацааг нь тусгайлан зааснаас бусад анхдагч болон шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн өмнө 7-оос доошгүй хоногийн хугацаанд танилцах боломжийг гишүүдэд олгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 80
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1