2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болон ЗГХЭГ, Зам тээврийн яам, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой зангилаа өртөөнд ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн Тавантолгой өртөөний удирдлага, диспетчерийн үйл ажиллагаа болон төмөр замын тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын танилцуулгыг сонсож, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн хэд хэдэн тодорхой шийдэлд хүрэв. Үүнд:

  • Дэд бүтцийн өргөтгөл: Цогтцэций–Даланзадгад чиглэлийн 100 километр төмөр замын ТЭЗҮ-г яаралтай боловсруулж, төмөр замын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах;
  • Нийгмийн асуудал: Тавантолгой болон Цогтцэций өртөөнд суурин ажиллах ажилчдын орон сууц, сургууль, цэцэрлэг, спорт заалны хэрэгцээнд зориулж 20 га газрын байршлыг тогтоон, хуулийн дагуу зөвшөөрөл авах;
  • Логистикийн шинэчлэл: Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт боомт чиглэлийн тээвэрлэлтийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хил холболтын төмөр зам ашиглалтад орсны дараа одоогийн түр ачилтын талбайн (ТАТ) үйл ажиллагааг үе шаттайгаар зогсоож, уурхайн ачилтын амууд руу төмөр замын түр зам оруулах ажлыг судалж, танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Үргэлжлүүлэн ажлын хэсэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ) болон түр ачилтын талбайн (ТАТ) үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан экспортын тээвэрлэлтийн явцад тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг холбогдох байгууллагуудын төлөөллөөс сонсож, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар тээвэрлэлтийн үр ашиг, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үүсэж буй асуудлуудад шат шатны удирдлага, албан хаагчид шуурхай шийдвэр гарган ажиллахыг үүрэг болголоо.

Төмөр замын тээвэрлэлтийн үзүүлэлт: 2026 оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян, Тавантолгой–Ханги чиглэлд нийт 6.8 сая тонн ачаа тээвэрлээд байна. Үүнээс Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт чиглэлд тээвэрлэсэн нүүрс 3.9 сая тоннд хүрсэн бөгөөд үүний 76.9 хувь буюу 3 сая тонныг “Чайна Энержи” компанийн тээвэрлэлт бүрдүүлжээ. Ингэснээр “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай байгуулсан урт хугацааны гэрээний нийт хэрэгжилт нэг жилийн ойн босгон дээрээ 6.6 сая тоннд хүрч, гэрээний хэрэгжилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
2 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
10 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
15 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
18 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
22 мин өмнө 4
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
40 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1