2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Чингис хаан, Замын-Үүд, Гашуунсухайт дахь хилийн боомтуудад мансууруулах бодисыг сурталчилан таниулах үйл ажиллагааг зохион байгууллаа

"Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” тохиож буйтай холбогдуулан Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох нэгжүүд хамтран Замын-Үүд, Чингис хаан, Гашуун-Сухайт зэрэг хилийн боомтуудад иргэд, олон нийтэд зориулсан өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл өгөх мөн улсын хилээр нэвтэрч буй зорчигчдод дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох хохирлоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.

Тодруулбал, гаалийн байгууллагын зүгээс иргэд, зорчигчдод зориулан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж илрүүлэх албаны эрэлч нохдын үзүүлбэр, энэхүү хууль бус үйлдлийг илрүүлэхэд ашигладаг багаж, тоног төхөөрөмжүүдийг танилцуулахын зэрэгцээ улсын хилээр зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, санамсар болгоомжгүй байдлаас болж гэмт хэргийн, хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах зорилготой гарын авлага тараах зэрэг ажлуудыг тус тус зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий асемблейн 1987 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр тогтож, ийнхүү 1989 оноос тэмдэглэж эхэлсэн юм.

Эдүгээ НҮБ-ын гишүүн улс орнууд 39 дэх жилдээ тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 81
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1