2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улсад Тогтвортой сав баглаа боодлын зөвлөл байгуулагдлаа

Монгол Улсад сав баглаа боодлын тогтвортой менежментийн тогтолцоог хөгжүүлэх, Үйлдвэрлэгчийн Өргөтгөсөн Хариуцлага (ҮӨХ)-ын хэрэгжилтийг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой Тогтвортой Сав Баглаа Боодлын Мэргэжлийн Зөвлөл албан ёсоор байгуулагдлаа.

Тус зөвлөл байгуулах санаачилга нь 2026 оны 6 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Монголын Ус, Ундааны Салбарын Тогтвортой Сав Баглаа Боодлын Форум 2026"-ын онцлох үр дүнгийн нэг байсан бөгөөд форумын үеэр зөвлөлийн анхны гишүүд хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурсан явдал байв.

Форумыг Хог Хаягдалгүй Монгол ТББ болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран зохион байгуулж, төрийн байгууллага, үйлдвэрлэгчид, импортлогчид, дахин боловсруулагчид, санхүүгийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон салбарын экспертүүдийн 80 гаруй төлөөллийг нэг дор цуглууллаа. Оролцогчид сав баглаа боодлын тогтвортой менежментийг бүрдүүлэхэд шаардлагатай бодлого, санхүүжилт, дэд бүтэц болон салбар хоорондын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.

ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орны нэг бөгөөд дэлхийн дундажтай харьцуулахад агаарын температурын өсөлт гурав дахин өндөр байгаа нь тогтоогдсон. Үүний зэрэгцээ нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж, хог хаягдлын дийлэнхийг булшлах аргаар шийдвэрлэсээр байгаа нь байгаль орчин, эдийн засгийн аль алинд нь томоохон сорилт болж байна.

Нөгөө талаас сав баглаа, боодлын материалын хувьд импорт, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас бүрэн хамааралтай бөгөөд Монгол Улсад 40 гаруй дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг боловч түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, цуглуулалтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс шалтгаалан ихэнх нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.

Ийм нөхцөлд сав баглаа боодлын үнэ цэнийн сүлжээний бүх оролцогчдыг нэгтгэсэн, төрийн бодлого болон хувийн хэвшлийн санаачилгыг уялдуулах хамтын ажиллагааны платформ зайлшгүй шаардлагатай байгааг форумын үеэр оролцогчид онцоллоо.

Цаашид Тогтвортой Сав Баглаа Боодлын Мэргэжлийн Зөвлөл нь сав баглаа боодлын тогтвортой менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тойрог эдийн засгийн бодлогын шинэчлэлд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгууллагуудад нээлттэй бөгөөд үндэсний хэмжээний хамтын ажиллагааны платформ болон хөгжиж, Монгол улсын тойрог эдийн засгийн шилжилтийг дэмжих, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг түгээн дэлгэрүүлэх урт хугацааны шийдлүүдийг бий болгоход зорин ажиллаж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 80
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1