2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор төвийн бүсийн түгжрэл 15-25 хувиар багасна

2026-05-07 119

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” байгуулах тухай баталж, Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. "Нэгдүгээр тойрог зам" төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлнэ. Зураг төсөл, худалдан авалт болон зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг санхүүжилтийн хамт хэрэгжүүлэх /EPC+F/ тендерийг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд дахин зарласан. Тавдугаар сарын 20-нд тендерийг нээнэ.

Тус зам нь нийт 24.79 км урт, хотын урд болон хойд бүсийг холбох юм. Газарзүйн онцлогоос шалтгаалан гүүр, туннелийн хосолсон шийдэлтэй. Мөн туслах зам, нийтийн тээврийн тусгай эгнээ, явган болон дугуйн зам, ногоон байгууламж, инженерийн иж бүрэн шугам сүлжээ бүхий орчин үеийн авто замын сүлжээг байгуулахаар төлөвлөж байна. Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор дуу чимээний бохирдол 25.9 хувь, хөрсний элэгдлийн хэмжээ 40.2 дахин буурах юм. Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр иргэдийн зам дээр зорчих хугацаа 30 хувиар багасна. Төвийн бүсийн түгжрэл 15-25 хувиар багасаж, зам тээврийн ослын тоо 30 хувиар буурах тооцоо гарчээ.

Тойрог замын дагуу инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ байгуулснаар тухайн бүсүүдэд дахин төлөвлөлт хийх, гэр хорооллыг орон сууцжуулах, барилгажуулах боломж бүрдэхээс гадна хотын төвлөрлийг сааруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах хүрээнд 256.4 мянган ам метр ногоон байгууламж байгуулна. Ингэснээр одоогийн ногоон байгууламжийн хэмжээг 16.6 дахин нэмэгдүүлэх юм. “Шинэ тойрог зам” төслийн хүрээнд хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг тараах, дагуул бүсүүдийн холболтыг сайжруулах, хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
1 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
9 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
14 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
17 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
21 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
39 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1