2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ЭЗБХ: Зөвшөөрлийн хуульд нийцээгүй салбарын хуулиудын зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгажээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.12.23/-ийн хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учрал, Шадар сайд Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Б.Заяабал нарын өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив.

Тус хуулийн төсөлд зөвшөөрөл олгох хугацааг нарийн зааж, процессыг ялгамжгүй болгож, хууль өөрөөр үйлчлэх боломжгүй болгосныг хууль санаачлагчид онцлов. Мөн мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, хэн олгох, хэдэн жил эрхлэхийг тодорхой болгож, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зохицуулалт, зөвшөөрлийн хуульд нийцээгүй салбарын хуулиудын зохицуулалтыг хүчингүй болгох, үйл ажиллагаа нь доголдолгүй тохиолдолд шууд сунгах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Одоогоор нийт 1.1 их наяд төгрөгийн үнэ бүхий 2.7 сая гаруй эд зүйлс Эрдэнэсийн санд хадгалагдаж байна. Монголбанкнаас 2026 онд Эрдэнэсийн сангийн үндсэн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, байгалийн торц алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад 2.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 54.4 хувь нь дэмжлээ.

Тогтоолын төсөлд төрийн өмчит 33 компаний хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар тусгасан бөгөөд ач холбогдлын зэргээс хамааран 10-66 хувийг хувьчлах юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Мандхай, гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд нар ажиллана.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг 63.6 хувиар дэмжлээ.

Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны тайланг хэлэлцэв.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 80
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1