2026.10.26 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

"Александринский" театрын тайзнаа "Тэнгэрийн хүү" жүжиг амжилттай тоглогдож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ

Монгол Улсын Драмын Эрдмийн театрын бүтээл, МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжиг есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Оросын Үндэсний драмын "Александринский" театрын их тайзнаа амжилттай тоглолоо.

“Тэнгэрийн хүү” жүжиг нь 17 дахь удаагийн Александринскийн олон улсын театрын фестивалийн нээлтийн жүжгээр сонгогдон Санкт-Петербургийг зорьсноороо онцлог бөгөөд нээлтийн тоглолтын дараа 270 жилийн түүхт театрын Хааны хүндэтгэлийн танхимд Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авсан юм.

Хүлээн авалтын дараа Улсын Драмын Эрдмийн театрын Захирал Н.Наранбаатар болон Александринский театрын Ерөнхийлөгч алдарт найруулагч Валерий Владимирович Фокин тэргүүтэй хоёр театрын удирдлагууд албан ёсны уулзалт хийн, ирээдүйн хамтын ажиллагааны талаар харилцан ойлголцолд хүрч, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов. Уулзалтын үеэр Улсын Драмын Эрдмийн театр болон "Александринский" театрын тайзнаа уран бүтээлээ урин тоглох, хамтарсан уран бүтээлийн төсөл хэрэгжүүлэх, найруулагчдаа харилцан солилцох зэрэг өргөн хүрээнд ярилцсан байна.

Уулзалтын төгсгөлд Улсын Драмын Эрдмийн театрын Захирал Н.Наранбаатар ОХУ-ын Ардын жүжигчин, Оросын Төрийн дөрвөн удаагийн шагналт найруулагч Валерий Владимирович Фокинд хоёр орны театрын урлагийн хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн бэлгэдэл болгон Александринский театрын Хааны танхимд эгшиглүүлсэн морин хуур хөгжим бэлэглэжээ.

Сэтгэгдэл 0
0/1000
АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
20 мин өмнө 35
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
1 цагийн өмнө 48
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
2 цагийн өмнө 46
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
2 цагийн өмнө 14
Түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ
2 цагийн өмнө 16
Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлэг болон хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулжээ
3 цагийн өмнө 13
Агаарын хөлгийн түлшний стандартыг батлуулахыг даалгалаа
4 цагийн өмнө 45
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
4 цагийн өмнө 51
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
4 цагийн өмнө 52
Онгоцны түлшний стандартыг батлуулах ажлыг шуурхайлна
4 цагийн өмнө 52
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
4 цагийн өмнө 55
“Цайны цаг” хэмээн олноороо зогсож, иргэдэд хүндрэл учруулсан жолооч нарыг торгожээ
5 цагийн өмнө 55
АТГ: Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
5 цагийн өмнө 19
“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
6 цагийн өмнө 19
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
6 цагийн өмнө 16
Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
6 цагийн өмнө 59
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
7 цагийн өмнө 55
Монголын шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө
7 цагийн өмнө 20
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
7 цагийн өмнө 20
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
8 цагийн өмнө 56
1 / 1