2026.08.24, Даваа
УИХ-ын дарга Н.Учрал Хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа
2026-03-09 10

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээлжит чуулганы завсарлагаанаар төвийн болон хойд бүсийн 2100 орчим иргэнтэй уулзаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиуд, “Чөлөөлье” санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудын хүрээнд санал солилцлоо. Уулзалтын мөрөөр төрийн үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилт болон орон нутагт тулгамдсан асуудлуудыг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр холбогдох арга хэмжээг чиг үүргийн байгууллагууд авч хэрэгжүүлэх юм. 

Соёлын дундаршгүй өв, байгалийн арвин нөөцтэй Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгон, 129 багт нийт 137 мянган хүн ам аж төрж байна. Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл мал аж ахуй, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбарууд зонхилдог. Хөвсгөл аймаг мал сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс болох зорилтыг тавьжээ. УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд малчдын эрх ашгийг төрийн бодлогод нэгтгэх, орлогыг төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр багтсаныг уулзалтын үеэр онцлов. Хаврын чуулганы хугацаанд малчдад чиглэсэн бүхий л хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, тэдний дуу хоолой, эрх ашгийг хамгаалах нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ гэлээ. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн 367 барааг тухайн бүсэд татваргүй экспортлох боломжтой болсныг УИХ-ын дарга дурдсан. Хойд бүсийн хөгжлийн зорилтод  Оросын Холбооны Улс болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ гэж заасанчлан энэхүү хэлэлцээрийн үр ашгийг бүс нутгийн иргэд бүрэн хүртэх боломжтойг мөн онцоллоо. 

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангах зорилготой “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлэх дөрвөн тулгуурт бодлогод эдийн засгийн, эрх зүйн, ногоон хөгжлийн болон авлигын чөлөөлөлтийн ажлууд багтжээ. Эдийн засгийн чөлөөлөлтийн зорилго нь хүнд суртал, хууль журмын чөдөр, тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөхөд оршино гэдгийг УИХ-ын дарга тодотгож байв. Манай улс бизнесийн эрх чөлөөгөөр 184 орноос 85 дугаарт, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 109 дүгээрт, хувийн өмчийн эрхийн индексээр 94 дүгээрт тус тус бичигджээ. Нэн түрүүнд өрхийн дундаж орлогыг бодитоор нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүртээдэг байхын тулд төсвийн урсгал зардлыг танаж, сахилга батыг сайжруулахад анхаарах зарчим баримталж буйгаа УИХ-ын дарга онцолсон. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, үр ашиггүй тохиолдолд татан буулгах, хувьцааг нээлттэй арилжих эсвэл нэгтгэх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ. 

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулснаар хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг бүрдүүлэхийг зорьж байгааг хэллээ. Холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай болон Зөвшөөрлийн тухай хуулиудыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Татварын багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 2.7 орчим их наяд төгрөгөөр буурна гэж тооцсон. Эрх зүйн чөлөөлөлтийн хүрээнд хиймэл оюун ухааныг ашиглан хууль тогтоох үйл ажиллагааг ил тод, эргэх холбоотой, иргэндээ ээлтэй болгохоор зорилтот ажлууд эхлүүлснийг дурдлаа. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хүндрэл үүсгэдэг 228, шууд зөрчдөг 110 хууль байгааг тогтоожээ. Хүний эрхийн зөрчлийг арилгаж, хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнөх үе шатанд ийм төрлийн зүйл, заалт байгаа эсэхийг шалгахын тулд D-Parliament: AI дүн шинжилгээ цэсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулжээ. Монгол Улсын Их Хурлаас 2026 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарласнаар гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг тэргүүлэх чиглэлээ болгосон. Энэ хүрээнд Гэр бүлийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүд, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг эн тэргүүнд хэлэлцэн батална гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ. 

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 147
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 157
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 180
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 119
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 248
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 66
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 96
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 58
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 62
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 79
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1