2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах нэрсийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэн, баталгаажуулжээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр тогтоол Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаарт хэвлэгдэн, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж баталгаажжээ.

Энэхүү тогтоолоор Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 47 газар зүйн уламжлалт нэрийг шинээр, 319 нэрийг өөрчлөн, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 2020 уламжлалт газар зүйн нэрийг шинээр, үг, үсэг, дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг өөрчлөн баталлаа.

Улсын Их Хурлын 2026 оны 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт дараах 3 үүрэг даалгавар өгсөн юм. Үүнд:

  • Батлагдсан газар зүйн нэрийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх.
  • Монгол Улсын Их Хурлаас баталсан газар зүйн нэрийг холбогдох стандартад нийцүүлэн латин үсэгт галиглан хэрэглэх, газар зүйн нэрийг судлах, сурталчлах, хамгаалах, мөрдүүлэх, газар зүйн нэрийн цахим системээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлэх.
  • Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газар зүйн нэрийн тодотголыг хийж, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрийн дагуу шинэчлэн холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж 2027 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

​Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргаас Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт батлагдсан газар зүйн нэрийг орон нутагт мөрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлийг хүргүүллээ.

Дэлгэрэнгүйг нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү!

Газар зүйн нэрийг улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр болон хилийг тогтоох, түүхэн үйл явдлыг байршлаар нь тогтоох, төрсөн газар нутгаа мэдэх, гудамж, зам, талбай, өвөлжөө, хаваржаа, аялал жуулчлалын газруудыг хаягжуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хаяг олгох болон төрөл бүрийн сэдэвчилсэн газрын зураг зохиоход ашиглах, уул, толгой, нуур, голыг албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
2 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
10 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
15 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
18 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
22 мин өмнө 4
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
40 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1