2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монгол, Францын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх уулзалт боллоо

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, эмэгтэйчүүдийн манлайлал, гэр бүл, эх хүүхдийн бодлого, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин болон хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар хоёр талын эмэгтэйчүүдийн оролцоо, эрх, манлайллыг бодитоор нэмэгдүүлэхэд туршлага, боломжоо хэрхэн уялдуулах талаар ярилцав.

Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа СДМЭХ-ны 2026–2030 оны W-O-M-E-N таван тулгуурт бодлого, эмэгтэйчүүдийг улс төр, нийгэм, эдийн засгийн бүх түвшинд бэлтгэх зорилго бүхий “Бөртэ” гэр бүл, эмэгтэйчүүдийн академийн үйл ажиллагааг танилцуулж, Францын талтай манлайллын сургалт, эксперт солилцоо, эмэгтэйчүүдийн чадавхжуулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжийг санал болгов.

Элчин сайд Коринн Пэрера Францын хувьд эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш оролцоо нь гадаад бодлогын чухал чиглэл болохыг онцолж, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог хууль эрх зүй, боловсрол, гэр бүлийн бодлогоор тогтвортой дэмжих нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Мөн Францын гэр бүл, эх хүүхдийн тухай хуулиас туршлагаас хуваалцаж, шинээр төрсөн хүүхдийн аавын оролцоог нэмэгдүүлэх, ээжүүдийг хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангах, хүүхдийн асаргаа, боловсролыг төрийн бодлогоор дэмждэг талаар мэдээлэв.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, эмэгтэйчүүдийн амьжиргааны талаарх асуудал уулзалтын чухал сэдэв байлаа. Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа малчид болон хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн түрүүнд өртөж байгааг онцолж, энэ чиглэлээр эмэгтэйчүүдийг дэмжих сангийн санаачилгаа танилцуулсан юм.

Францын тал Монгол Улсын ус, ой, цаг уурын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүддээ жендэрийн оролцоог тусгахыг зорьж байгаагаа мэдээлж, цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг судлахад нээлттэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Францын эмэгтэй улс төрчид, парламентын төлөөллийг оролцуулах, “Бөртэ” академийн үйл ажиллагаанд Францын эксперт оролцуулах боломжийг хамтран судлахаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд талууд эмэгтэйчүүдийн манлайлал, гэр бүл, хүүхэд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт болон хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, бодитой хамтын ажиллагааны боломжуудыг үе шаттайгаар үргэлжлүүлэн судлахаар санал нэгджээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
8 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
13 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
16 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
20 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
38 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 56
1 / 1