2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монголын каратегийн тамирчид “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд оролцох мандатаа гардан авлаа

2026-08-26 164


Монголын каратегийн холбооны тамирчид Япон улсын Айчи муж, Нагоя хотод болох Азийн XX наадамд эх орноо төлөөлөн оролцох албан ёсны мандатаа Монголын Үндэсний Олимпын Хорооноос гардан авлаа.

“Айчи–Нагояа 2026” Азийн наадам 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдана. Тус наадамд Азийн шилдэг тамирчид спортын олон төрлөөр өрсөлдөх бөгөөд Монголын баг тамирчид ч эх орноо төлөөлөн оролцоно.

Монголын каратегийн холбоо энэхүү үйл явдлыг “Монголын каратегийн холбооны бас нэг түүхэн өдөр” хэмээн онцолжээ.

Тус холбооноос:

“Монголын каратегийн холбооны тамирчид маань эхнээсээ Монголын Үндэсний Олимпын Хорооноос ‘Айчи–Нагояа 2026’ Азийн XX наадамд оролцох албан ёсны мандатаа гардан авлаа. Тамирчдадаа амжилт хүсье!”

хэмээн мэдээлсэн байна.

Азийн наадам нь тивийн спортын хамгийн том наадам бөгөөд дөрвөн жил тутам зохион байгуулагддаг. “Айчи–Нагояа 2026” нь Азийн наадмын 20 дахь удаагийн наадам юм.

Япон улс өмнө нь 1958 онд Токио, 1994 онд Хирошима хотод Азийн наадмыг зохион байгуулж байсан бөгөөд энэ удаа тус улс гурав дахь удаагаа зуны Азийн наадмыг хүлээн авч байна.

Монголын каратегийн тамирчдын хувьд тивийн шилдгүүдтэй өрсөлдөж, Монгол Улсынхаа нэрийг Азийн спортын томоохон тавцанд гаргах хариуцлагатай тэмцээн ийнхүү ойртож байна.

Сэтгэгдэл 5
0/1000
О
Отгоо 2026-08-26
[103.229.120.213]

Нийт баг тамирчиддаа амжилт хүсье 🥰

H
Huslen 2026-08-26
[66.181.178.243]

Alaad ugurei mna hed

Д
Д , Алтанчимэг 2026-08-26
[66.181.161.14]

Амжилтийн дээдийг хүсэн ерөөе Ялалт амжилт та нарын гарт

Y
Yesunerdene 2026-08-26
[66.181.189.23]

Amjilttai orolltsooroi

Z
Zaya 2026-08-26
[103.57.93.145]

Баг тамирчиддаа амжилт хүсье

Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 75
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 52
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 21
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 18
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 53
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 57
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 24
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 21
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 54
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1