2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Улаанбаатар хотод 160 гаруй мянган эзэнгүй нохой, муур байна

2026-04-30 53

Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур, эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байгаа тухай нийслэлийн статистикын газраас гаргасан судалгаанд дурджээ.

"Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх" аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн зүгээс Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд "Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр"-ыг ашиглалтад оруулсан. Энэ онд түр асран хамгаалах байрыг өргөжүүлэхээр ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо "Нохой жилдээ 2-3 удаа үржилд ордог. Гэр хорооллын айл өрхүүд нохойгоо хашаанаас гадна сул тавьж алддаг, нохойныхоо гөлгийг гудамжинд төөрүүлдэг. Эм нохой нэг удаад 6-12 гөлөг гаргадаг бөгөөд үүний 80 хувь нь эм гөлөг байдгаас өсөлт маш ихээр нэмэгддэг. Олон улсын байгууллагын судалгаагаар нохой зургаан жилд 67-70 мянга болж өсдөг байна. Хотын захаар болон ууланд эзэнгүй ноход олноор сүрэглэн зэрлэгшиж, адуу мал, хүн амьтан руу дайрах эрсдэлүүд үүсээд байна. Иймд бид иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй муур, нохойн тоог багасгах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна Энэ хүрээнд түр асрах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, спей заслага хийх, мөн буудаж устгахаас өөр шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэв.

Түүнчлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2023 онд батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг дагаж мөрдөх тухай хуулиар эзэнгүй нохой, муурыг буудаж устгахыг 2029 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн хориглосон. Уг хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг албаныхан онцоллоо.

Эх сурвалж: НЗДТГ

Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
1 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
9 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
14 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
17 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
21 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
39 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1