2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Сэлбэ дэд төвийн зарим блокийг энэ оны төгсгөлд Улсын комисс хүлээн авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2026.05.13/  "Сэлбэ дэд төв" төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал,

"Сэлбэ дэд төв" төслийн  хувьд өнөөдрийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд оны төгсгөл гэхэд зарим энэ блокийг Улсын комисс хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Харин ирэх жилээс үлдсэн блокийг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Монгол Улсын хэмжээнд анх удаа гэр хорооллын 160 га газрыг нэг жил хагасын хугацаанд чөлөөлж, төсөв босгож, орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөс урагш бүх талбайг ойрын гурван жилийн хугацаанд чөлөөлж, хувийн секторуудад шугам сүлжээ, дулаан хангамж, техникийн асуудлыг бүрэн шийдвэрлэн өгч барилгын компаниудад өгөхөөр ажиллаж байна.

"Сэлбэ төв"-ийн урд үзүүрээс урагшаа 32-ын тойрог хүртэл газар чөлөөлөлтийн ажлыг ирэх жил хүртэл хийж, сургууль, цэцэрлэг бусад зүйлсийг барих юм. Нөгөөтэйгүүр, "Баянхошуу дэд төв" төслийн хүрээнд ирэх зургаа, долдугаар саруудад 400-500 айлын байр ашиглалтад орно. Мөн Баянхошуунаас урагшаа Ханын материал орчмын гэр хорооллуудыг орон сууцжуулна.

"Сэлбэ дэд төв" төслийн хувьд ойрын хугацаанд байрны захилга авч эхэлнэ. Захилга авахдаа бусад мэдээлэл нь нэгдсэн байдлаар явагдана. Мөн борлуулалт хийгдсэн орлогыг авсан зээлээ буцаан төлж, нийгмийн үр өгөөжээ өгнө. Ингэснээр гэр хорооллыг орон сууцжуулж, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьдралын чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах юм.

Гэр хорооллыг орон сууцжуулалтанд хамруулахын тулд Сэлбэ, Шар хад, Дамбадаржаа, Толгойт, Баянхошуу зэрэг дэд төвүүдэд төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
13 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
39 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
50 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1