2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

"И-баримтын системийг шинэчилж, цаас хэвлэхгүй"

2025-09-13 184

Албаныхны мэдээллээр 74 мянган аж ахуйн нэгжийн 50 хувь нь НӨАТ төлөхгүй байгаа гэдгийг мэдээлсэн. Тодруулбал, 50 саяас дээш орлогтой 4300 иргэн, 5400 аж ахуйн нэгжүүд  50 саяас дээш борлуулалт хийчихээд мөнгө төлөхгүй байна. Өөрөөр хэлбэл, 1,9 их наяд төгрөг далд эдийн засаг руу явж байна. Энэ талаар Сангийн яамнаас мэдээлэл өгөхдөө "Хүний оролцоогүй, цахимжуулсан шинэчлэлийг хийнэ. Монгол Улсын иргэн болгоны гар утсан дээр суурилсан систем учраас шууд өргөс авсан юм шиг шийдэх боломжгүй. Нэгдүгээрт цаас хэвлэхгүй болно. Жишээлбэл иргэн банкны картаа пос машинд уншуулсан бол заавал дахин цаасаар хэвлэж өгөх шаардлагагүй. Технологийн дэвшлийг гар утасны оператор компаниуд эхнээсээ нэвтрүүлээд буй. Тиймээс И-баримтын автомат бүртгэлийн системийн шинэчлэлийг 2025 оны есдүгээр сарын 20-ноос хийж эхэлнэ" гэдгийг мэдээлсэн юм.

НӨАТ-ын тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй татвар төлөгч бүр төлбөрийн баримт хэвлэх үүрэгтэй. Төлбөрийг баримтыг POS буюу кассын машин, и-баримтаар хэвлэх боломжтой. Тиймээс иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт шаардан авах эрхтэй. Төлбөрийн баримт олгосноор үйлчлүүлэгч болон худалдан авагчдаа хүндэтгэж, сугалаанд оролцох болон НӨАТ-ын хоёр хувийг буцаан авах боломж олгож байгаа юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.09.01/ Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийхээ дараа мэдээлэл хийхдээ "Эдийн засаг хүндрэлтэй үед бид иргэдийнхээ татварын дарамтыг бууруулж, төрийн оролцоог багасгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарласан төсөв өргөн барьж байна. Тухайлбал,  Монгол Улсын 2026 оны төсвийн хуультай хамт НӨАТ -ын хуулийн төслийг өргөн барилаа.  Энэ хуулийн өөрчлөлтөөр 1 сая төгрөг хүртэлх сарын худалдан авалтын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлж байна. Энэ нь иргэдийнхээ татварын дарамтыг бууруулах зорилготой. Мөн Dparliament.mn-нд өнөөдрөөс эхлээд Татварын багц төслийг байршуулж, хэлэлцүүлж байна.

Татварын багц реформыг хийснээр нийт иргэд, бизнес эрхлэгчдийн татварын дарамтыг 3-4 их наядаар бууруулах юм. Татвар буурахаар төсөв хязгаарлагдаж, энэ хэрээр төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийнхээ орон зайг тэлж дэмжиж байгаа.

Монгол Улсын 2026 оны төсөв бол анх удаа ард иргэдийн оролцоотой боловсруулсан нээлттэй төсөв. Иргэдийн санаачлагаар эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн төлөө төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулахаар томъёолсон. Энэ утгаараа хүний хөгжлийг дэмжсэн төсөв болсон. Төсвийг хязгаарлаж хумьж байгаа ч хүний хөгжлийг дэмжсэн төсөв болж байна. Эдийн засгийн эрсдэлтэй үед хамгийн чухал зорилтуудаараа эдийн засгийг төрөлүүлж, уул уурхайн хэт хамаарлыг бууруулах, бага орлоготой бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн татварын орлоготой уялдсан төсвийг өргөн барьж байна. Төсвийн тэлэлтийг хязгаарлаж байгаа нь цаашдаа инфляцийг хязгаарлаж, валютын ханшийг тогтвортой барихад чиглэнэ. Үүнтэй хамт Үндэсний баялгийн сангаа арввижуулах, экспортын төрөлжилтийг нэмэгдүлэх, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг дэмжих үзэл санааг шингээсэн төсөв өргөн мэдүүллээ" гэдгийг онцолсон юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 81
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1