2026.11.04 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална

2026-09-19 105

Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн Ерөнхий ассамблей болон Зохицуулах хорооны хуралдаан 2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр Сөүл хотноо боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба оролцлоо.

Хуралдаанаар Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн 2026 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг хэлэлцэхээс гадна Непал Улсын Хууль зүй, парламентын хэргийн яамны тус Зөвлөлд гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэн, гишүүн улсаар элсүүллээ.

Түүнчлэн Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн үйл ажиллагааны дүрмийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамыг 2027 оны Ерөнхий ассамблейн даргаар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль зүйн яамыг 2027 оны Зохицуулах хорооны даргаар сонгов. Энэхүү шийдвэрийн дагуу Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн Ерөнхий ассамблейн үйл ажиллагааг даргалан ажиллана.

Мөн тус Хуралдаанаар Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хууль тогтоомжийн салбар дахь хиймэл оюун ухааны хэрэглээ, улс орнуудын хууль тогтоомжийн мэдээллийн сангийн хөгжил болон гишүүн байгууллагуудын хамтарсан судалгааны чиглэлд анхаарал хандуулахаар тогтлоо.

Төлөвлөгөөнд туссан онцлох арга хэмжээнээс дурдвал 2027 оны тав болон арван нэгдүгээр сард "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах асуудал болон үүнтэй холбогдох хууль тогтоомж, "Хууль тогтоомжийн мэдээллийн сангийн хөгжүүлэлт" сэдвээр туршлага солилцох цахим семинарыг тус тус зохион байгуулна. 2027 оны Ерөнхий ассамблей болон Зохицуулах хорооны хуралдааныг ирэх оны ес дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.

Сэтгэгдэл 0
0/1000
“Алтанцом”-ын барилдаан бямба гарагт эхэлнэ
25 мин өмнө 4
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо
29 мин өмнө 36
Stem боловсрол, инновацыг хөгжүүлэхэд Турк улстай хамтран ажиллана
31 мин өмнө 7
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
44 мин өмнө 8
Жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
48 мин өмнө 43
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
1 цагийн өмнө 43
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
1 цагийн өмнө 14
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд
2026-11-03 94
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
2026-11-03 27
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
2026-11-03 55
Канад хууль бус тамхинаас болж 2.75 тэрбум доллар алджээ. Монгол 300 тэрбум төгрөгөө алдах уу?
2026-11-03 71
Айл өрхийн түвшинд цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг эрчимжүүлнэ
2026-11-03 60
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
2026-11-03 25
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
2026-11-03 62
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна
2026-11-03 61
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
2026-11-03 63
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-11-03 63
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв
2026-11-03 67
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
2026-11-03 27
АТГ: Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
2026-11-03 64
1 / 1